
Монголбанк, БЭСТ консорциум, МУИС-ийн Эдийн засгийн тэнхим хамтран зохион байгуулж байгаа 2016 оны олон улсын эрдэм шинжилгээний хурал 06-р сарын 10-ны өдөр зохион байгуулагдах гэж байна. Тус хурал 2014 онд Эрдэс баялгийн орлогын менежмент, 2015 онд Аж үйлдвэрийн бодлого зэрэг ерөнхий сэдвүүд дор зохион байгуулагдаж байсан бол энэ удаад дэлхийн зах зээлийн өөрчлөлтийг даган эдийн засгийн бодлогын онол, туршлагыг танилцуулах, тус чиглэлээр хийгдэж байгаа судалгааны ажлуудын үр дүн болон мэдлэгийг бусдад түгээх зорилгоор “Шинэ нөхцөл дэх эдийн засгийн бодлого: Онол ба бодлого” сэдвийн дор зохион байгуулагдах юм.
Олон улсын эрдэм шинжилгээний хурал дараах гурван үндсэн чиглэлээр зохион байгуулагдана.
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү
Олон улсын эрдэм шинжилгээний хурал дараах гурван үндсэн чиглэлээр зохион байгуулагдана.
- Шинэ нөхцөл дэх мөнгөний ба сангийн бодлого
- Монгол Улсад олон салбарын төрөлжилтийг хэрэгжүүлэх бодлого ба асуудлууд
- Институцийн орчин ба тогтвортой хөгжил
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү