А.Мөнхбат: Хар жагсаалтад бүх намын төлөөлөл бий
Монголын Залуучуудын холбооноос улстөрчдийн Хар жагсаалтыг зарлалаа. Жагсаалтын талаар Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат мэдээлэл хийлээ.

  “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөн гурван үе шаттайгаар Хар жагсаалтыг гаргажээ. 1992 оноос хойш Үндсэн хуулийн үзэл баримтлалыг зөрчсөн улстөрчдийн үйлдсэн хар үйл явдлуудыг эхний ээлжинд нэрлүүлсэн байна. Үүний дараа нэрлэгдсэн үйл явдлуудыг ангилж, ТОП 100 хар үйл явдлыг гаргасан аж. ТОП 100 хар үйл явдлыг өнгөрсөн дөрөвдүгээр сард Чингисийн талбайд “Гутлын жагсаал” хийхдээ зарласан юм.
 
Энэ 100 хар үйл явдалд оролцсон болон нэр нь дурдагдсан бүхий л хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхыг Залуучуудын холбооноос уриалж байсан. Нэр дэвшүүлсэн тохиолдолд Хар жагсаалтад оруулна гэдгээ мэдэгдсэн. Гэвч хар жагсаалтад дурдагдсан бүх хүн сонгуульд нэр дэвшихээр болоод буй юм.
 
Энэ талаар Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат “100 хар үйл явдалд оролцсон этгүүдүүдээ намууд дахин төр түшүүлэхээр нэр дэвшүүлж байгаа нь харамсалтай байна. Тиймээс 100 хар үйл явдалд оролцсон этгээдүүдийг бид Хар жагсаалтад оруулж, УИХ болон орон нутгийн сонгуульд дахин битгий сонгоорой гэдгийг уриалж байна” гэв.
 
Хар жагсаалтын талаар Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбатаас дараах зүйлийг тодрууллаа.
 
-Хар жагсаалтад бүх намын төлөөлөл багтсан уу. Эрх баригчдыг оруулахгүй байгаа гэх яриа байсан?
 
-Бүх намын төлөөлөл бий. Биднийг АН-ынхан эсвэл залуучуудын байгууллагыг удирдаж байсан хүмүүсийг оруулахгүй гэх маш их хардлага байсан. Хар жагсаалтыг гаргах ажиллагаа эхнээсээ эхлээд өнөөдрийг хүртэл үнэний төлөө явсан.
 
-Жагсаалтыг хэрхэн гаргасан вэ? Энэ үнэхээр шударга жагсаалт болж чадсан уу?
 
-Бидэнд ард иргэдээс авсан маш олон саналыг баримт хадгалагдаж байгаа. 1992 оноос хойш Монголын төрийн үйлдсэн бүхий л болчимгүй, хариуцлагагүй үйл явдлууд энд орсон. 100 хар үйл явдал иргэдээс нэрлэгдэж гарсан. 100 хар үйл явдлын эзэд бол баримтаар бэлэн байгаа.
 
-Энэ жагсаалт сонгуулийн хуулийг зөрчих үү?

 
Хэрэв сонгуулийн хуулийг зөрчиж байгаа гэж үзвэл тухайн этгээд нь шүүхэд хандаж болно. Монголын Залуучуудын холбоо шүүхэд хариуцагч болоход бэлэн байна.
 
-Цагаан жагсаалтыг хэзээ зарлах вэ?
 
Цагаан жагсаалтыг зургаадугаар сарын 11-нд албан ёсоор зарлана.

Хар жагсаалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • kkk 2016-06-07 04:15:32
    Chi zaluuchuudiin umnees yanz buriin jagsaalt gargadag erhtei hun mun uu? Chinii hiij baigaa yum chin zugeer l munge avch jagsaaltaas hasah nemeh bailgui dee.
  • зочин 2016-06-07 03:01:09
    Энэ сахалтай ах Ахмадын холбооных байш дээ ха ха ха
  • Durtai n jagsaaltaa garga 2016-06-06 22:13:15
    Xar jagsaaltiig durtai n gargaj bolno sh dee, gantskhan yyniig garga geegyi byz dee
  • иргэн 2016-06-06 12:49:16
    Үсээр бүрхэгдсэн жаран хөлт хорхойг санагдуулаад байна
  • Бобо 2016-06-06 09:09:56
    Энэ өрвийсөөн хулгайч бүтэн жил өөрийгөө рекламдлаа хаа байна тэр хар жагсаалт чинь Худлаа шаагаад байх юм
  • зочин 2016-06-06 07:35:45
    Жагсаалтаа гаргаад тавиачээ үстэй хорхой минь
  • Үнэн 2016-06-06 07:30:34
    Баярцогт хамгийн түрүүнд байсан чинь байхгүй болчихож. Наранхүү, Батхүү, Сайханбилэг, Очирбат, Н.Энхбаяр гээд л алга байна шүү дээ.
  • би  2016-06-06 06:49:17
    хар жагсаалт гээд байх тэр нь тэгээд хаана бган шал худлаа сенсацлаад балай юм чинь байгаа юм бол гаргаад тавиач айгаад бгаа юмуууу
  • 1 2016-06-06 06:35:59
    айхтар юм болж дэээ
  • kuul 2016-06-06 06:33:47
    sonin n garsan uu har jagsaaltad orson humuusiin zurag hurug n bgaa yu tsahim huwilbaraar sonin bdgiin boluu
  • hhhh 2016-06-06 06:29:36
    хар жагсаалт хулгайч сахал энээ тэрээг ёстой нээрээ энэ жилийн сонгуулийн мода болтол нь хийж чадлаа даа
  • Guest 2016-06-06 06:28:26
    ХҮн айлгаж, мөнгө нэхэх бас нэг арга бик дээ. Тийм биш бол өнөөдөр ил гаргах нь яасан юм. Улс төрч болох гэж, бусдад танигдах гэсэн явуургүй сэдэл юм даа хөөрхи...