СХД-ийн удирдлагууд дүүргийнхээ 1500 иргэнийг орох оронгүй болгосон гэв
Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 3-48 айлын орон сууцын   газрыг чөлөөлж шинэ орон сууц барих төсөл асуудал дагуулаад дөрвөн жилийн нүүрийг үзжээ.  Уг хуучин байранд амьдарч байсан айл өрхийг шинээр баригдах байранд үнэгүй оруулах, харин дүүргийн төрийн албан хаагчдыг хөнгөлөлттэй үнээр уг хуучин орон сууцад хамруулах төслийг эхлүүлсэн байдаг. Тодруулбал, 2013 оны 04-р сарын 26-ны өдрийн 14-н тоот орон сууц захиалгаар барих бариулах тухай гэрээний дагуу нэг талаас “Номтын ам ХХК”-г төлөөлж захирал Г.Баяржаргал, дэд захирал В.Машбат нөгөө талаас хөрөнгө оруулагч. захиалагчдыг төлөөлж Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд, дүүргийн Засаг даргын орлогч Ц.Төрхүү хамтран баталсан гэрээгээр дээрх төслийн эрх зүйн үндсийг баталгаажуулж, ажил эхэлжээ. 

Ингэхдээ дүүргийн Засаг даргын Тамгын газар болон бусад төрийн байгууллагын ажилтан, алба хаагчид, иргэдийн захиалгыг нэг метр кв-ыг нь 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр тооцон 240 айлын орон сууц худалдан авахаар гэрээнд тусгасан байна. Энэ дагуу 115 төрийн албан хаагч, иргэн орон сууц захиалах гэрээ байгуулжээ. 

Төрийг төлөөлж ЗДТГ оролцсон учраас иргэд , төрийн албан хаагч нар ямар ч эргэлзээгүйгээр байр захиалан хөрөнгө оруулж өнөөдөр ийн хохирогч болсон байна. Харамсалтай нь “Номтын ам” ХХК нь гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлж, тэдний үйл ажиллагаанд тавих Засаг даргын Тамгын газрын хяналт муу байснаас барилгын ажил өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа аж. Үүнээс гадна захиалагчидтай байгуулсан гэрээгээ зөрчиж, тэдэнд мэдэгдэлгүйгээр нэг айлын орон сууцыг 2-5 удаа давхардуулан зарж 90- 100%-н төлбөр авсан нь тодорхой болоод байгаа тухай иргэд өнөөдөр мэдээллээ.  Ингээд зогсохгүй өмнөх байрны оршин суугчид орох оронгүй өдөр хоногийг өнгөрүүлж байна. Энэ нь 100 гаруй айл өрхөд холбогдох 3,5 тэрбум төгрөгийг тус компани дүүргийн холбогдох албан тушаалтнуудтай үгсэн хуйвалдах замаар, иргэдийг хууран мэхэлж залилсан гэж дүгнэхэд хүргэж байна. Хохирогч болох 1500 иргэн өнгөрсөн гурван жилийн хугацаанд эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирч байгаа хэмээн хэвлэлийн бага хуралд оролцогчид онцоллоо. 

Тэд 1500 иргэний энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг хүсэж нийслэлийн удирдлагууд болоод бусад албаныханд  шаардлага хүргүүлэхээр болсон байна. Шаардлагын хариуг гурав хоногийн дотор  шийдвэрлэж өгөхгүй бол өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдлээ.

Мөн  эдгээр иргэд “Номтын ам”  гэх энэ компанид иргэдийг залилан мэхэлж, давхар захиалга авах боломжийг Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд болоод бусад албан тушаалтнууд олгосон хэмээн үзэж байгаа аж. Нэгэнт анхны захиалагч  тал болж, гэрээ байгуулж, эхлүүлсэн ажилдаа хяналт тавиагүйгээс болж өдгөө 100 гаруй айл өрх ийнхүү хохирсон тул Сонгинохайрхан дүүргийн өмнөх болоод одоогийн удирдлагууд хариуцлага хүлээх ёстой гэлээ. Эдгээр иргэний асуудлыг одоогийн удирдлагууд болох М.Чинболд,  Х.Нямбаатар  нар өмнөх удирдлагуудын эхлүүлсэн ажил хэмээн авч хэлэлцдэггүй  хэмээн мэдэгдлээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • jagaa 2016-06-07 04:40:26
    Eh survaljaas battai medee hiildee. minii medehiin Chinbold ah hiiy bvteey gesn setgel yum shig sanagdsan arai ch iim olon hvniig oron gergvi bailgah zvil hiiq ...
  • уугий 2016-06-06 09:31:14
    нам төр нь иргэдээ ядаж орон байртай байлгах үүргээ биелүүл.Дүүргийн удирдлагын буруу бол тэнр хүмүүст нь хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.М.төр арчаагүй болжээ.
  • Батбуян 2016-06-06 08:13:39
    Энэ чинь хуучин засаг даргын эхлүүлсэн ажил шүү дээ. Дүүргийн Засаг даргын орлогч Ц.Төрхүү гэдэг нөхрийн хийсэн ажил
  • зочин 2016-06-06 07:45:46
    Ардчилсан намын гар хөлнүүд ямар л олиг байв гэж дээ
  • Otgoo 2016-06-06 06:18:07
    Сайхан улс төржиж бн даа. Уул нь биш л юм байгаамдаа....
  • Үнэн 2016-06-06 05:11:53
    Айлууд байсан орон сууцыг нураагаад шинээр бариад хуучин айлуудаа оруулж үлдсэнийг нь зарж ашиг олно гэж байхгүй шүү дээ. Үүнийг ойлгоогүйгээс ийм зүйл гарч бна...