УИХ-ын дарга З.Энхболд өнгөцхөн дүгнэлт хийв
 УИХ-ын дарга З.Энхболд арлын Япон Улсад айлчлаад ирлээ. Онгоцноос буусан даруйдаа хэвлэлийн хурал зарлаж, Японд хийсэн айлчлалынхаа аяны богцыг задлав. Эндээс хамгийн чухал нь Монгол Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр энэ сарын 7-ны өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа явдал. Энэ хэлэлцээрийг ганцхан З.Энхболд дарга яваад шийдчихэж байгаа юм биш. Шат дараалсан уулзалт, айлчлалын хүчинд биелэлээ олох гэж байгаа нь энэ. Гэтэл УИХ-ын дарга З.Энхболд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжихтэй зэрэгцээд "Онгоцонд суудал олдохгүй байна" хэмээв. Өөрөөр хэлбэл эдийн засгийн хэлэлцээрийн эерэг талыг онгоцны суудал дүүрсэн төдийгөөр өнгөцхөн яаруу, сандруу дүгнэсэн нь өөрийнхөө айлчлалыг дөвийлгөх гэсэн мэт санагдаж байсныг нуух юун. Япон Улсад 1500 гаруй дадлагажигч байгаа.

Тэгвэл айлчлалын үеэр Монголын Хөдөлмөрийн яам, Японы Эрүүл  мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яам хооронд "Хөдөлмөрийн салбарын хамтын ажиллагаа" санамж бичигт гарын үсэг зуржээ. Ингэснээр Монголчууд Япон Улсад ажиллах хүч гаргахаас гадна дадлагажигч явуулахаар болж байгаа аж. Уг нь АН-ынхан иргэдээ хүн шиг амьдруулж, улс шиг хөгжүүлнэ гэж амлалт өгсөн. Гэтэл одоо Япон Улсад ажиллах хүчнээр гаргах гэрээ үзэглээд сууж байна.  Энэ бол монголчууд эх орондоо хүн шиг амьдарч чадахгүй байгаагийн жишээ гэлтэй.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2016-06-19 15:43:11
    Ugaasaa l ungutsun goomoi hun.ikh deerelhuu bur durgui hurchihle
  • zochin 2016-06-06 15:35:19
    Mongodoo yagaad saihan amidarch boldoggi yum be. Mongoldoo ajliin bairtai talin sain sain baisan hunii nutagt ajillahag husehgu shuudee.
  • Зочин 2016-06-06 07:19:46
    Ах намын 90 гаруй жил хүн шиг амьдруулж чадаагүйг 3 жил гаруй хугацаанд амжих уу? Юм үзэж нүд тайлах дуртай нь Япон яв, дургүй нь Монголдоо л бай гэсэн үг биш ү...
  • иргэн 2016-06-06 05:00:03
    уул нь монголдоол сайхан амьдармаар байна гадагшаа явах ямарч хүсэл алга ямар хэцүү юм бэ
  • Ард түмэнд тайлангаа тавьж тэднээр хэлэл 2016-06-06 04:58:43
    Сонгууль дөхөхөөр л яаран сандран үзэглэх юм. АН-ын сонгуульд барьж орсон мөрийн хөтөлбөр яаж хэрэгжив, амлалт уриа лоозон болоод өнгөрөв үү яав гэдгээ л яриач....
  • 77 2016-06-06 04:15:14
    монголчууд монголд биш японд хүн шиг амьдарах гээд байгаа юмуу Зуучлах товчоо гэгчийг байгуулж олон арван залуучуудыг солонгост худалдсанаа давтах нь дээ
  • зочин 2016-06-06 04:08:55
    энхболд япанд ажлын айлчал хийгээд ирхэд онгоцны суудал олдохгүй болж монголчууд монголд биш японд хүн шиг амьдарахаар зүтгэж байгаа юм байна. энэ зи-н гавьяа ю...
    183.81.171.98
    Мэдэгдсэн Хариулах