Шатах ёстой бол шатъя гэж уриалах нь зөв үү

Сүүлийн үед өөрийгөө шатаах нь бараг мода болоод байгаа гэхэд хилсдэхгүй. “Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилтан С.Эрдэнэ гэгч этгээд цэнхэр дэлгэцээр гарч байхдаа өөрийгөө шатааснаас хойш ийм хэрэг ойр, ойрхон олон гарсан байна. Тухайлбал, нэгэн эмэгтэй нөхөртэйгөө маргалдсанаас болж өөрийгөө шатаасан, Хан-Уул дүүргийн нэгэн иргэн саванд бензин авч ирээд, гэртээ болон өөр дээрээ асгаж, өөрийгөө гэртэйгээ галдан шатаахыг завдсан, улс төрийн 21 нам Тусгаар тогтнолын талбайд санал тоолох хар хайрцгийг шатаасан гээд ар араасаа олон үй цуварсаар байна. Тиймээс бид энэ удаагийнхаа “Онцлох хуудас” булангаар дээрх хэргүүдээс онцлон хүргэж байна.
 
НӨХӨРТЭЙГӨӨ МАРГАЛДАЖ, ӨӨРИЙГӨӨ ШАТААВ
 /2016.06.03/

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт нэгэн эмэгтэй нөхөртэйгөө маргалдсанаас болж өөрийгөө шатаасан хэрэг гарсан. Тодруулбал, Баянзүрх дүүргийн есдүгээр хороонд оршин суух 32 настай С согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нөхөртэйгөө маргалдан өөрийн цээж рүүгээ архи асган шатаасан байгаа юм. Одоо тухайн эмэггэй ГССҮТ-ийн “Түлэнхийн тасаг”-т хүргэгдэн эмчлэгдэж байна. Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.
 
ХҮҮ НЬ ААВЫГАА ХӨНӨӨГӨӨД, ШАТААЖЭЭ
/2016.05.24/
 
Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Шувуун Фабрик орчмоос / өнгөрсөн дврөвдүгээр сарын 28-ны өдөр / үл таних хүний шатсан цогцос олдсон. Тус хэргийгТөв аймгийн Цагдаагийн хэлтэс болон УМБГ-ын Онд хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран шалгасны дүнд талийгаачийг Чингэлтэй дүүргийн иргэн 53 настай Б болохыг тогтоожээ. Талийгаачийг амь насаа алдаад хоёр cap гаруйн хугацаа өнгөрөөд байхад ар гэрийнхэн нь цагдаагийн   байгууллагад мэдэгдэж, эрэл сурал болохгүй байсан тул ойр дотны хүмүүс нь хөнөөсөн байж магадгүй гэх таамаг дэвшүүлсэнбайна. Ингээд шалгалтын явцад талийгаачийг түүний хоёр хүүхэд 1987 онд төрсөн Н, 1989 онд төрсөн Б нар бүлэглэн          хөнөөсөн болохыг тогтоожээ.
 
ЭСЭРГҮҮЦЭЛ ҮЗҮҮЛСЭН ЗАЛУУ АВТОБУСАА ШАТААНА ГЭВ
/2016.05.19/        

Баянгол дүүргийн нутаг, III-IV хороололд нэгэн залуу өөрийн эзэмшлийн том оврын автобустайгаа эсэргүүцэл илэрхийлж, төр засгаас жирийн иргэдэд худалдаа эрхлэх боломж олгохгүй бол автобусаа шатаана гэж уриа лоозон барьчихаад автобусан дээрээ олон цаг зогссон. Тэрбээр, автобусаа замын зорчих хэсэгт бус зориулалтын зогсоолд зогсоогоод \кофе, шорлог зэрэг хөнгөн зуушны худалдаа эрхлэх гэтэл зөвшөөрөл өгөхгүй хэмээн холбогдох газраас нь хориглосон юм байна. Тиймээс ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж байгаа аж. Харин түүнийг цагдаа нар болиулахаар оролдож байгаа бөгөөд нийгэмд хор хохирол учруулахуйц ноцтой байдал үүсгэхээс сэргийлж чаджээ.
 
“ШИЛЭН” ЦОГОО ХҮҮХЭЛДЭЙ ШATAAX ГЭЭД...
/2016.02.22/

МАН-ын гишүүн Б.Цогтгэрэл буюу “Шилэн" Цогоо Үндэсний аудитын газрын үүдэнд гал тавьсан. Энэ үйлдлээ “ҮАГ-т гомдол гаргаад 130 хоноход иргэн надад ямар ч хариу өгөөгүй учраас миний бие болон иргэдийн төлөөлөл ҮАГ-т суулт хийж, тус газрын гадаа сор залахаар ирээд байна. Монгол төрийн байгууллагад шигдэж, хүнд суртал гаргаж байгаа нөхдүүдийг үтэр түргэн зайлуулахын тулд энэ хүмүүсийн дүрээр сор залж байна” хэмээн тайлбарласан юм. Тэд “Зангад” гэсэн нэр наасан хүүхэлдэйн дээр бензин асгаж, шатаасан бөгөөд Б.Цогтгэрэлтэй явсан хоёр ч хүн гал унтраах үеэр шатахаа шахсан.
 
САНАЛ ТООЛОХ ХАР “МАШИН"-ЫГ ШАТААЛАА
/2015.12.10/

УИХ-ын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж, улс төрийн 21 нам Тусгаар тогтнолын талбайд нэгдсэн жагсаал хийсэн. Энэ үеэр жагсагчид “Хар мшиины луйваргүй шударга сонгуулийн төлөө” уриан дор жагсч байгаа бөгөөд сонгуулийн саналыг гараар давхар тоолохыг уриалсан лоозон барьсан. Шинэ он гарахаас урьтаж, УИХ Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж чадахгүй бол ирэх оны УИХ-ын сонгуулийг 2011 онд батлагдсан хуулиар зохион байгуулахаар байсан билээ. Тиймээс намууд эсэргүүцэж, автомат машинаар саналын хуудсыг тоолсон нөхцөлд гараар давхар тоолж, камераар бичин баталгаажуулах ёстой. Ингэж байж өнгөрсөн хугацаанд гарсан эргэлзээг тайлна хэмээн үзсэн. Улмаар мөн л санал тоолох хар хайрцгийг Тусгаар тогтнолын талбайд шатаасан юм.
 
ДАХИН НЭГ ИРГЭН ӨӨРИЙГӨӨ ШАТААХЫГ ЗАВДЖЭЭ
/2015.11.20/

“Эрдэнэс Таван толгой” компанийн ажилтан С.Эрдэнэ өөрийгөө олны өмнө шатаасны дараагийн долоо хоногт нь уг үйлдлийг зарим нөхдүүд дуурайж эхлэв.
 
Тодруулбал, Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд нэгэн иргэн өөрийгөө шатаахыг завдсан хэрэг гарсан. Тус дүүргийн цагдаагийн хэлтэст “Манай хүргэн өөрийгөө шатаах гээд байна” гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад Ш гэгч нь саванд бензин авчран гэртээ болон өөр дээрээ асгаж, өөрийгөө гэртэйгээ галдан шатаахыг завджээ. Дуудлагын дагуу очсон цагдаагийн албан хаагчид үйлддийг шуурхай таслан зогсоож, чадсан юм.
 
ӨӨРИЙГӨӨ ШАТААДАГ “МОДА ТҮГЭЭГЧ”       
/2015.11.13/

“Засгийн газар манай компанийн үйл ажиллагааг дэмжихгүй дарж байна” гэсэн үндэслэлээр “Эрдэнэс Таван толгой” компанийн ажилчид өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлаж, хурал эхлэх үеэр тус компанийн Үйлдвэрчий эвлэлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Эрдэнэ өөр дээрээ бензин цацаж, шатаасан. Туүний энэ үйлдэл улс орон даяар шууд цацагдаж, нийгмийг цочроогоод авсан. Ийнхүү өөрийгөө шатаасны улмаас тэрбээр хүнд гэмтэж, ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлсэн. Улмаар “Эрдэнэс Таван толгой” ХК болон засгаас эмчилгээний зардлыг дааж, БНСУ-д эмчилгээнд явуулсан юм. Эмчлэгдэж ирээд тэр “Цензургуй яриа” нэвтрүүлэгт оролцож олны танил эрхэм болоод авсан удаатай.
         

ШАТДАГ, ШАТААДАГ “CHALLENGE”-ЫГ ТАСЛАН ЗОГСООГООЧ

 
“Засгийн газраас манай компанийг дэмжихгүй, ямагт дарж байна” гэх үндэслэлээр С.Эрдэнэ гэх нөхөр өөрийгөө шатаасан нь нийгэмд тийм ч сайн үлгэр дуурайлал үзүүлээгүй. Энэхүү хэрэг явдал болсны дараа долоо хоногоос нь өөрийгөө шатаах “мода” газар авсан гэхэд хилсдэхгүй. Бүр залуусын дунд “Шатах ёстой бол шатъя” гэдэг үг ч дэлгэрч, одоог хүртэл хэлэгдсээр байгаа. Айл бүрийн хойморт залардаг цэнхэр дэлгэцээр шууд гарч байхдаа өөрийгөө шатаасан эрхэм компанийн болон улсын мөнгөөр БНСУ-д эмчлэгдээд ирсэн. Монголдоо ирээд сенсааци дэгдээгээд байгаа хүн бүр ордог “уламжлалтай” болсон гэхэд хилсдэхгүй болоод байгаа “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцсон гээд түүний дуулиан шуугиан одоо болтол намжаагүй байгаа. Монгол хүн амныхаа бэлгээр гэгчээр ийнхүү өөрийгөө шатаасан хэрэг явдлаас хойш шатаах үйл явдал тасралтгүй гарсаар байна. Энэхүү балмад үйл явдал газар авч архи,
 

Сүүлдээ бүр улс төрийн нам, эвслийнхэн хүртэл төв талбай дээр санал хураах машин шатааж, намын гишүүд нь Засгийн газрын байрны гадна элдэв хүүхэлдэй шатааж "тэнэгтсэн"

 
согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хэн нэгэнтэй маргалдаад өөрийгөө шатаах үйлдэл өнгөрсөн оноос хойш хэд, хэдэн удаа гарлаа. Сүүлдээ бүр улс төрийн нам, эвслийнхэн хүртэл төв талбай дээр санал хураах машин шатааж, намын гишүүд нь Засгийн газрын байрны гадна элдэв хүүхэлдэй шатааж “тэнэгтсэн”. Томчууд нь ингэж галдан шатаах давалгааг хөөрөгдөж, ухамсаргүйгээр даган дуурайж байгаа юм чинь тун удахгүй төлөвшиж амжаагүй буюу бяцхан үрс шатааж эхлэв. Бүр гэр бүлийн хүчирхиилэлд өртсөндөө тэсч чадалгүй аавынхаа амийг хөнөөж, шатаасан хэрэг гарсан.
Энэ мэтчилэн цаашлаад эцэг, эхдээ гомдоод, найз, нөхөдтэйгөө муудалцаад өөрийгөө шатаавал гайхах зүйл алга. Хэрвээ багшдаа загнуулаад дэвтэр, номоо сургуулийнхаа гадаа гаргаад, шатаагаад байвал томчууд бид хэнд гомдох билээ. Тэртэй тэргүй нүдэн дээр нь бараг өдөр бүр “гажиг” үйлдэл гаргаж, өөрийгөө болон элдэв зүйл шатаагаад байгаа юм чинь. Дээрх шиг шатаад, шатаагаад байгаа нөхдүүдийг төр засаг нь мөнгө өгч гадаадад эмчлүүлэх бус харин ч хатуухан хариуцлага тооцож, энэхүү “challenge’’-ыг таслан зогсоох шаардлагатай байна. Тэгэхгүй бол архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нөхдүүд гэр орноо, төрсөн биеээ, төрөл саднаа шатааж, төр засаг түшилцэж яваа нөхөд нь төв талбайдаа түмэн олныг цуглуулж байгаа элдэв зүйл шатаадаг явдал тасрахгүй нь бололтой. Нэг л их эрх чөлөө ярьж, эрхээ эдэлж байгаа гэх нөхдүүд хэнд юу заагаад байгаагаа бодох цаг болжээ.


Монголын мэдээ
Ж.Отгон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • эээээээнэээээээээ 2016-06-06 07:24:55
    шатах ёстой бол шатаг_ МАН АН МАХН ИЗНН ХҮН ...... гээд бүгд шатаг_ мэргэн бөөдийн шатаж байж зөв заадаг_ ШАТАХ НЬ шинэ амьдралын эхлэл болдог тийм зүйл ч байн...
  • Ёндон 2016-06-06 05:19:43
    Шатах ёстой бол шатъя гээд АН өөрийгөө шатаачихдаггүй юм байх даа гах гах.