Польш цэргийн хүчээ 50 мянгаар нэмэгдүүлнэ

Польш улс аюулгүй байдлаа хамгаалах зорилгоор ирэх жилээс эхлэн цэргийн алба хаагчдынхаа тоог нэмэгдүүлэхээр болжээ. Одоогоор тус улсын цэргийн хүчний тоо 100 мянга бөгөөд ирэх жилээс 50 мянгаар нэмэгдүүлж, 150 мянган цэргийн хүчинтэй болох төлөвлөгөөтэй байгаагаа тус улсын Батлан ххмгаалахын сайд Антоний Мацеревич мэдэгдлээ.
 
Тэрбээр 2014 онд ОХУ Украины Крымын хойгийн  зарим хэсгийг өөрийн бүрэлдэхүүнд авсан болон Украины зүүн этгээд дэх Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчдын талаар өөр улсын байр суурийг тодорхой илэрхийлээгүй хэдий ч, тус нөхцөл байдалтай холбоотойгоор Польшийн Засгийн газар аль хэдийнэ батлан хамгаалах хүчээ бэхжүүлж эхэлсэн байдаг. Польш Умард Атлантын цэргийн эвслийн бүрэлдэхүүнд байдаг билээ. Тиймдээ, УАЦЭ ч гэсэн өөрийн бүрэлдэхүүн улс дахь цэргийнхээ тоог нэмэгдүүлэх саналтай байгаагаа илэрхийлэх болсон. Тэдний гаргасан эл санал ирэх сард Польшийн нийслэл Варшав хотноо болох УАЦЭ-ийн төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтаар баталгаажих юм.
 
Польшийн Батлан хамгаалахын сайд Антоний Мацеревичийн хэлж буйгаар 150 мянга болон өргөжиж буй цэргийн хүчний дундаа шаардлагатай үед чухал үүргийг гүйцэтгэх 35 мянган цэргийн бүрэлдэхүүнтэй нөөцийн армийг байгуулах гэнэ.
 
Армийн дарга, удирдах албан тушаалтнуудыг өнгөрсөн дөрөвдүгээр сард тодорхойлсон бөгөөд цэрэг татлагыг ирэх есдүгээр сараас эхлүүлэхээр болсон байна. Нөөцийн арми цэргийн албанд татагдаж, бэлтгэл сургуулилт хийсэн энгийн иргэдээс бүрдэх бөгөөд ОХУ Украины зүүн этгээдийн зарим нутгийг хяналтдаа авсан шиг хууль бусаар Польшийн хилийг зөрчихөөс хамгаалах хамгийн гол зорилготой ажиллах аж.
 
Энэ хүрээнд Полынийн 16 муж бүрт нэг цэргийн анги ажиллах бөгөөд тэр дундаас хамгийн олон хүн ам, өргөн уудам газартай нутагтай Маковиа мужид хоёр ч анги байрлах юм байна. ОХУ-ын зүгээс дарамт шахалт үзүүлж болзошгүй зүүн хэсгийн нутгуудад хамгийн түрүүнд цэргээ байрлуулахаар албаныхан төлөвлөж буй аж. ОХУ Крымын хойгийн зарим хэсгийг өөртөө нэгтгэж, Украины зүүн хэсэг дэх салан тусгаарлагчдад дэмжлэг үзүүлж байгаа гэх үндэслэлээр УАЦЭ болон Москвагийн хоорондын харилцаа хүйтэн дайнаас хойш хамгийн муу төвшиндөө хүрээд байгаа билээ. Улмаар хоёр тал зүүн Европ дахь цэргийн хүчнээ бэхжүүлж эхлээд байна. Ер нь Европ тив дэх УАЦЭ-ийн гишүүн орнуудын батлан хамгаалах салбарын зардал сүүлийн 10 жилд анх удаагаа өсөлттэй гарсан. Энэ нь ОХУ-ын аюул заналаас болгоомжлох, цагаач дүрвэгчдийн хямралаас үүдэлтэй аюулгүй байддын сорилтод бэлтгэлтэй байх зэрэг зорилтод чиглэж байгааг шинжээчид хэлж байгаа юм. Өнгөрсөн онд Европ тив дэх НАТО-гийн холбоотнууд батлан хамгаалах төсөвтөө нийт 253 тэрбум ам.доллар зарцуулжээ.


Монголын мэдээ
Б.Даваа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Чулуунхүү 2016-06-06 05:21:21
    Польшийн арми ч хүчтэй шүү. Наашаа нэг цөмрөөд дайрвал зогсоох хүч байхгүй дээ.