Төмөр замын талаар баримтлах бодлогод ингэж бичжээ

Өнөөдөр байнгын хорооны хуралдаан болоод УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг хэлэлцэнэ. Төслийг хаврын чуулган завсарлах болсонтой холбогдуулан өнөөдрийн дотор яаравчлан баталж магадгүй байгаа юм. Гэвч УИХ-ын гишүүн Х.Баттулгын хийсэн нэвтрүүлэгт “автсан” иргэд энэ төслийг эсэргүүцэж байгаа гэх. Нийгэмд талцал авчирсан энэ  төсөлд юу гэж заасныг сийрүүлэхэд ийм байна.

1. БНХАУ-тай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулж, Монгол-Хятадын хилийн төмөр замын боомтын болон Монгол Улсад ашиглуулах БНХАУ-ын  далайн боомтын тоог тус тус нэмэгдүүлэх. БНХАУ-ын нутгаар дамжин өнгөрөх төмөр замын тээврийн нөхцөлийг урт хугацаанд тохирох. Тухайлбал, төмөр замын чиглэл, тариф, тээвэрлэх ачааны доод хэмжээ, татвар, холбогдох бусад асуудлыг хэлэлцээрт тусган шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай.

2.  БНХАУ-тай Засгийн газар хоорондын дээрх хэлэлцээр байгуулсан нөхцөлд Тавантолгой-Гашуунсухайт, Сайншанд-Замын-Үүд, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн царигтай, Арц суурь-Эрдэнэт, Тавантолгой -Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн царигтай барих ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай” гэжээ.  Энэ төслийг “Шударга ёс” эвслийнхэн дэмжих ёстой гэдэгт байр сууриа нэгтгэсэн талаар бүлгийн  дарга Н.Батцэрэг өчигдөр мэдэгдсэн бол АН, МАН яах эсэхээ илэрхийлсэнгүй. Гэхдээ АН-ын цөөн хэдэн гишүүнээс бусад нь дэмжиж буйг эх сурвалж мэдээлж байгаа юм.

Д.БОЛОР
ЗУУНЫ МЭДЭЭ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-07-01 03:18:41
    Ирээдүйн үр хүүхэд минь яах болж байнаа.Энэний балгыг хамгийн их амсах болно шүү дээ.Ухаараач ард түмэн.Батлуулхаыг маш их эсэргүүцэж байна.
    202.131.228.126
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-07-01 03:17:15
    Энэ бодлогыг иргэн хүнийхээ хувьд эх орны аюулгүй байдлын үүднээс ч үр хүүхэд ирээдүйнхээ өмнөөс ч эсэргүүцэж байна.
    202.131.228.126
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-07-01 03:16:54
    Энэ бодлогыг иргэн хүнийхээ хувьд эх орны аюулгүй байдлын үүднээс ч үр хүүхэд ирээдүйнхээ өмнөөс ч эсэргүүцэж байна.
    202.131.228.126
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-07-01 02:43:55
    Төмөр замын асуудлаа хэдэн жил хойшлуулах хэрэгтэй.
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-07-01 01:57:24
    МАЛУУДАА ХЭРЭГЛДЭХИЙН ОРОНД ЗҮГЭЭР ИНГЭЭД БОДЧИХ НЭГ УЛСАД ХОЁР ЦАРИГТАЙ ТӨМӨР ЗАМ БАЙНА ГЭЖ ХААШАА ХАРСАН ЮМ БАЙДАГ ЮМ БЭ? НЭГ Л БАЙХ ЁСТОЙ. ХУЖАА НАРТ ДОЛИГНОНО ДОЛИГНОНО ГЭХЭД АРАЙ ДЭНДЭЖ БАЙНАА!!!!!
    103.26.193.14
    Мэдэгдсэн Хариулах