Олны анхаарлыг татсан хэргүүд
Сүүлийн жилүүдэд олныг цочирдуулсан гэмт хэргийн гаралт ихсэх хандлагатай болсон. Тэр дундаа хүүхдүүдийн амь насанд халдсан хэд хэдэн хэргийн жишээ олны анхаарлыг эрхгүй татсан. Эдгээр хэргүүдээс өдгөө эцэслэн шийдэгдээгүй хэрэг ч байгаа юм. Тухайлбал дөрвөн настай дагавар охиноо зодож, хөнөөсөн Г.Маралмаа болон охины төрсөн эцэг Т.Цогт нарын хэрэг өдгөө нэмэлт мөрдөн байцаалтад буцаад байгаа. Түүнчлэн энэ оны гуравдугаар сард хашааныхаа хажууд гүйж явсан хүү хажуу айлынхаа нохойд уруулж, амиа алдсан  хүүгийн хэрэг өдгөө шалгагдаж байна. Хуулийн дагуу нохойны эзэнд эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж буй. Энэ мэт олны анхаарлыг татсан  хэд хэдэн хэрэг шалгагдаж байна.

Нохойд хазуулж амиа алдсан хүүгийн хэрэг шийдэгдээгүй байна

Дөрвөн настай хүү нохойнд уруулсны улмаас шархаа даалгүй амиа алдсан харамсалтай хэрэг гуравдугаар сард гарсан билээ. Талийгаач хүү гэрээсээ “бие засаад ирье” гэж гараад хэдхэн хашааны цаана байх эмээгийнх рүүгээ гүйхдээ хажуу айлынхаа нохойд уруулжээ. Хэрэг явдал Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Баруун салааны Салхитын ам гэх газарт хэрэг болжээ.

Харин нохойгоо дэл сул тавьсан гэрийн эзэнд Э-д цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тодруулбал, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201-р зүйлд орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгавал хариуцлага хүлээлгэх заалт бий аж. 201.1.Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодийг хөнгөн буюу хүндэвтэр гэмтээсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. Мөн 201.2.Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Т.Цогт, Г.Маралмаа нарын хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад байгаа

Энэ оны нэгдүгээр сард Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Маралмаа, Т.Цогт нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцсэн. Ингээд шүүхээс мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн, зарим зүйлийг нэмж тодруулах шаардлагатай гэж үзэж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ. Одоогоор хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байна. 
 
Хэргийг эргэн сануулахад, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Маралмаа, Т.Цогт нарыг бүлэглэн, бусдыг байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн, бусадтай бүлэглэн, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон.
 
Тэдэнд Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар Г.Маралмаа, Т.Цогт нарт тус бүр 24 жилийн хорих ял оногдуулсан юм.  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Цогт, Г.Маралмаа нарт Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Т.Цогт, Г.Маралмаа нарын биечлэн эдлэх ялыг тус бүр 22 жилийн хугацаагаар тогтоожээ.

НӨАТ-ын 400 саяын  хоёр азтаны хэргийг шалгаж байна

НӨАТ-ын баримтаараа 400 саяын азтан болсон гэх хоёр иргэн хоёулаа холбогдох байгууллагад хандаад буй. Тодруулбал, 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр явагдсан долоо дахь удаагийн НӨАТ-ын тохирлоор 1-р сарын 27-ны өдөр “Оргил” худалдааны төвийн Амгалангийн салбараас худалдан авалт хийсэн гэх нэр нь тодорхойгүй эрхэм 400 сая төгрөгийн эзэн болсон юм. Гэвч тэрхүү азтан НӨАТ-ын баримтаа e_barimt.mn сайтад бүртгүүлээгүйн улмаас ийнхүү азтан болж чадаагүй.Улмаар Говь-Алтай аймгийн иргэн А, Баянгол дүүргийн иргэн Ц нар өөрсдийгөө 400 сая төгрөгийн эзэн болсон гэж мэдэгдсэн юм.

Тэгвэл уг асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж улмаар тухайн хоёр иргэнд хоёуланд нь хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн хэмээн эх сурвалжууд мэдээлж буй. Учир нь тэд хоёулаа хуурамч баримт үйлдэн Гааль, татварын ерөнхий газарт хандсан нь тогтоогдоод байгаа аж. Тиймээс уг хэргийг цагдаагийн байгууллагаас хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Энэ талаар ГТЕГ-аас тодруулахад "Иргэн Ц-гийн баримтыг хуурамч гэдгийг нь цагдаагийн байгууллагынхан тогтоосон. Харин мөнгө хожсон гэж мэдүүлээд байгаа иргэн А-гийн асуудлыг манай дээр албан ёсоор мэдээлээгүй байна. Цагдаагийнхан хавтаст хэргийг нь шалгаж буй бөгөөд шинжээчийн дүгнэлт нь хараахан гараагүй байгаа” гэлээ. 

Х.Тамирын хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцсан 

Нийслэлийн давж заалдах шатны шүүх  хоёрдугаар сард хар тамхины хэрэгт холбогдсон Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир нарт холбогдох хэргийг хэлэлцсэн. Х.Тамирыг хилээр хар тамхи нэвтрүүлж, хадгалсан, зарж борлуулсан хэрэгт буруутгаж, энэ оны нэгдүгээр сард анхан шатны шүүхэд шүүх хурал нь болсон ч хэргийг нь мөрдөн байцаалтад буцаасан билээ. Гэвч хяналтын прокурор эсэргүүцэл бичсэнээр тэдэнд холбогдох хэргийг дахин хэлэлцэж, мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргаад байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батүүл 2016-06-06 12:41:09
    Газрын наймаачин М.Энхболд Бадамжунай Батбаяр Наранхүү нарын хэрэг юу болсон бэ?
    122.201.24.204
    Мэдэгдсэн Хариулах
  • о мөа 2016-06-06 01:21:52
    шүүхүүд хэрэг алгаа удах тусам л хахуулиа авч байнаа гэсэн үг