З.Энхболдын парламентийн ирц бүрдэх үү
УИХ-ын дарга Үндсэн хуулиар оногдсон бүрэн эрхийнхээ дагуу 62 дугаар захирамж гаргаж, хаврын чуулганыг зургадугаар сарын 24 хүртэл 30 хоногийн хугацаатайгаар завсарлуулсан. Энэ УИХ-ын даргын арга барагдсан арга хэмжээ нь энэ байв. Учир нь гишүүд УИХ-ын 2016 сонгуулийн бэлтгэл ажлаа хангахаар завгүй гүйлдэж, хууль батлах ажлаа мартацгаав. Ингэснээр З.Энхболдын парламент ирцгүй хэд хэдэн хуралдаан хийв. Үйл явцыг сөрөг хүчний зүгээс хүчтэй шүүмжилж байв. МАН-ынхан “Эрх баригч хүчинг ирцээ бүрдүүлэхгүй бол бид ч чуулганы хуралдаан суухгүй” хэмээн З.Энхболдыг “барьцаалж” эхэлсэн. З.Энхболдод ирцгүй хуралдаан даргалж, сөрөг хүчнийхэнд аль муугаар хэлүүлж байхаар чуулганаа завсарлуулахаар өөр сонголт байсангүй.

Уг нь хуулийн дагуу зургадугаар сарын 1-нээс өмнө Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуулиудыг хэлэлцэх ёстой. Гэтэл УИХ-ын чуулган Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуулиудыг хугацаандаа багтаан хэлэлцэж чадсангүй.

Өөрөөр хэлбэл З.Энхболдын парламент хууль зөрчив. Мөн Авлигатай тэмцэх газрын даргыг хэзээ томилох нь эсэх нь бас л тодорхойгүй.

Ерөнхийлөгчийн зүгээс АТГ-ын даргаар Замын цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан хурандаа Х.Энхжаргалыг нэр дэвшүүлэхээр өргөн барьсан. Ерөнхийлөгчийн Тамгын газраас сануулсаар байтал энэ асуудлыг хуулийн хугацаанд хэлэлцсэнгүй. Үүнтэй зэрэгцэн АТГ-ыг даргагүй байлгах нь хэний хүсэл байсан талаарх таамгууд сошиал ертөнцөд хөвөрч байв.  Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “УИХ дээр яагаад хэлэлцэхгүй байгаа гэдэгт эргэлзээ, хардалт байна. Гэхдээ энэ нь бодитой баримттай эсэхийг мэдэхгүй. Ямартай ч АТГ-ын даргыг томилох нь хэнд ашигтай, хэний  хүн байх вэ гэдэг дээр тодорхой бүлэг хэсэг хүмүүсийн хооронд маргаан байгаа учраас хэлэлцэгдэхгүй байна уу гэж харж байгаа" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон. Ингэхээр түүний хэлсэн бүлэг хүмүүсийн маргаан АТГ-ыг даргагүй байлгахад хүрсэн байх нь.

Ямар ч гэсэн отгон чуулганыг энэ сарын 23-аас эхлэн хуралдана.  Ийнхүү чуулганыг завсарлуулснаар энэ парламентад амжиж батлах ёстой хуулиуд хүлээлтийн байдалд орж байгаа юм. УИХ-ын даргын захирамжинд заасан хугацаа ёсоор сонгууль болохоос тав хоногийн өмнө УИХ чуулган хуралдаж, үлдсэн ажлаа дуусгах ёстой. Учир нь энэ удаагийн УИХ-ын сонгууль зургаадугаар сарын 29-нд товлогдоод байгаа билээ.

 Тэгвэл энэ сарын 23-аас эхлэн хуралдах чуулган үлдсэн асуудлуудаа дуусгаж чадах уу. Өнөөдрийн парламентын таван гишүүнээс бусад нь УИХ-д нэр дэвшихээр болсон гэвэл УИХ-ын чуулган зургадугаар сарын 24-нд  хуралдана гэсэн найдлага бага байгаа юм. Гэхдээ УИХ-ын чуулганы хуралдааныг сонгуулийн сурталчилгааны нэг хэсэг болох болов уу хэмээн хардах хэсэг ч байна. Чуулган эхлэх 23-ны өдөр УИХ 76 гишүүн жирийтэл суугаад хууль баталж байвал гайхах хэрэггүй л болно. Эрхэм гишүүдэд олдож байгаа ард түмэнд хамгийн сайн, сайхнаараа харагдаж өөрсдийгөө үнэгүй рекламдах боломж байж болох.

 Ирцгүй, хууль “батлах дургүй” парламентийн сүүлийн зураг хэрхэн дарагдах бас л сонин.


 
П.УНДРАМ
Оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2016-06-06 00:38:19
    Temuujin uuruu ikh yawdaltai hun dee
    103.212.116.199
    Мэдэгдсэн Хариулах