Мүүнийхнийг баривчилсан уу
Баасан гарагийн шөнө Монгол дахь Мүүний шашны эв нэгдлийн сүмийн загалмайлсан эцэг гэгддэг Японы иргэн Мацүмото, Солонгосын иргэн Кан нарыг баривчилсан байна. Энэ талаар “Цензургүй яриа” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Л.Мөнхбаясгалын өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.  

Тэрбээр “Өнгөрсөн шөнө Монгол дахь Мүүний шашны эв нэгдлийн сүмийн загалмайлсан эцэг гэгдэх Мацүмото, Солонгосын иргэн Кан нарыг баривчилсан байна. Эд нар бол гол төлөөлөгчид бөгөөд хөрөнгийн эзэд юм. Нийгэмд Мүүний аюулыг сануулж шүгэл үлээсэн бүсгүй Э.Цэрэндээ талархая. Чи үнэхээр чадлаа. Гайхамшигтай бүсгүй чамд баярлалаа. Монгол дахь Мүүн ажиллагаа цензургүй сурвалжлага нэвтрүүлгийн үр дүн ийнхүү гарч эхэллээ. 

Ард олныхоо төлөө зоригтой шийдвэр гаргасан Гадаадын иргэн харьяатын газар болон Хууль хүчнийхэндээ талархая. Одоо Мүүнийхний гар хөл болсон монголчууд ухаарч амьдрах хэрэгтэй. Мүүнийхэнд үйлчилдэг зарим нэг хуульчид улс орноо бодоорой доо” гэсэн байв. Цэнхэр үст Э.Цэрэнгийн шүгэлдсэн Мүүний урсгалын талаарх асуудал нэг хэсэг нийгэмд томоохон дуулианыг тарьж, асуудлын мөрөөр сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Монгол дахь Мүүн ажиллагаа” сэдэвт цензургүй сурвалжлагыг бэлдэж, олны анхаарлыг татаж байсан билээ. 


Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ы 2016-06-06 02:42:14
    Шашин шүтэх эс шүтэхийг Үндсэн хуулиараа чөлөөтэй болгочихоод одоо ялгаварлан гадуурхах гэж үү? Удахгүй бөө мөргөл, буддистууд, христүүдийг баривчлах уу? Аймаар...
  • irgen 2016-06-05 17:12:37
    Mongol ulsad hortoi.
  • ttt 2016-06-05 14:56:22
    busdiin bariach Nasanbayar bolood busad .....
  • Мүүнист 2016-06-05 14:22:32
    Шашин гэдэг хавчигдах тусмаа хүчирхэгжин дэлгэрдэг. Үнэн ялна. Гэхдээ эхлээд ард түмэн үнэнийг уландаа гишгэж бузарыг дээдэлснийхээ төлөөсийг чөтгөрт төлнө.
  • Irgen 2016-06-05 13:12:14
    Sain bn zorigtoi busguichuud
    • yuuuuuu 2016-06-06 08:26:17
      энэ хоёр шулмасын шударга гэж нохойн баас цаанаа эзэн тэй эзни даалгавар болон хэдэн халтар төгрөгний төлөө бусдыг үгээр алж суугаа хүмүүс шүүдээ ккккккккккккк
  • Soongo 2016-06-05 11:28:04
    Үнэн биз дээ? Энхболд дарга шиг Баярцогтыг дэвшүүлэхгүй ээ гэж байснаа, за за хэрэг нь хуучирсан юм байна гээд нэг хаалганы цаанаас гарч ирээд хэлдэг шиг ...
  • Зочин 2016-06-05 11:20:28
    Мундаг бүсгүйчүүд шүү улам шударга MGL-д нуугдмал гол асуудлуудыг ил тод нийтэлж, нэвтрүүлэх ажилд амжилт хүсье ард олон чинь хүрээлдэг шүү
  • zochin 2016-06-05 09:25:06
    Bayar hyrgie 2 bysgyid