Эх  хэл, түүх, соёлын талаар хэрэгжүүлэх төслүүдийг танилцуулав
Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Эх хэл, түүх, соёлоо судлах, хөгжүүлэх ажлыг дэмжих тухай 162 дугаар зарлиг гаргасан бөгөөд энэхүү зарлигийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэргэжлийн судалгааны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй хэл, соёл, түүхийн чиглэлийн төслүүдийг танилцууллаа.

Дээрх төслүүдийг танилцуулах хэвлэлийн бага хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун, МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, доктор П.Дэлгэржаргал, Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Заяабаатар нар оролцсон.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэвлэлийн бага хурлын эхэнд Ерөнхийлөгчийн Тамгын газраас энэ 2016 онд хэрэгжүүлж  байгаа төслүүдийг танилцууллаа.  

Монголын их түүхийн цахим лавлах толь. Тус төслийн хүрээнд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэд Монгол нутагт хүн үүссэн цаг үеэс өнөөг хүртэлх түүхэнд болж өнгөрсөн үйл явдал, түүхэн бие хүн, түүхийн дурсгалын талаар нийт 999 толгой үгийг 2016 онд багтаан толийн хэлбэрээр бэлтгэн танилцуулахаар болоод байна. Монголын их түүхийн цахим лавлах нь шинжлэх ухааны судалгааны үр дүнд суурилсан, бичлэгийн хувьд олон нийтэд ойлгомжтой, баримт, эх хэрэглэгдэхүүн нь тодорхой, гэрэл зураг болон гар зургаар баяжуулсан, кирил, монгол бичгээр үйлдсэн, сонсох хэлбэрийг багтаасан байх юм.

Монголын эртний түүх 5 боть. Тус төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол судлалын үндэсний зөвлөл хамтран санхүүжүүлж байгаа бөгөөд МУИС-ийн Түүхийн тэнхимийн судлаачид голлон Монголын эртний улсуудын түүхийг бүхэлд нь хамарсан эртний түүхийн судалгааг урагш ахиулсан, бүрэн хэмжээний таван боть ном бүтээхээр болжээ.

Тодруулбал, Хүннү гүрнээс Киданыг хүртэлх үеийн нүүдэлчдийн төр улсын түүх, нийгэм-аж ахуй, соёл, угсаа гарвал, хэлний асуудлыг нэгтгэн дүгнэсэн судалгааны ажил болох аж.

“Монголын нууц товчоо” каталоги. Монгол хэл, соёл, түүх, уран зохиолын гайхамшигт дурсгал-“Монголын нууц товчоо” зохиол одоогоор англи, франц, герман, орос, польш, чех, унгар зэрэг 27 хэл, аялгуугаар орчуулагдаж, дэлхийн 32 оронд хэвлэгдээд байна. Тус каталогид “Монголын нууц товчоо”-ны дэлхийн олон хэлээр гарсан орчуулга, судалгааны бүтээлийг нэг бүрчлэн танилцуулахын зэрэгцээ гол онцлог, дэвшүүлсэн шинэлэг санаа зэргийг багтааж, хавтас, гарчгийг зургаар хавсаргахаар болжээ. Түүнчлэн зохиогдсон цаг, зохиогч, бичсэн газар, учир шалтгаан, анхны эх, бүтэц зэрэг судалгааны зангилаа асуудлын талаар гарсан санал бүрийг нэгтгэж, холбогдох ном, өгүүллийн харгалзах хэсгийг заан оруулах юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр хэрэгжүүлж буй энэхүү гурван төслийг үр дүнг 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр олон нийтийн хүртээл болгох юм байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zov 2016-06-05 20:54:22
    Tyykhee chi bychikhgyi bol xen negen chamd zoriulj tyykhiig chini bichne
    71.17.235.42
    Мэдэгдсэн Хариулах
  • za 2016-06-05 12:26:44
    Zuv ,gehdee unuudurtuu tur hoishluulj ,hotiin zolibon nohoi ,oron gergui helmegdej yvaa alag ursee,hog deer nohoitoi hool bulaatsaldaj yvaa guilagshin irgedee!!...
    202.126.89.199
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-06-05 10:41:34
    Одоо хүннү мүннү, сөнөсөн амьтны араг яс мас хэрэггүй ээ. Өнөөдрийн Монголын талаар л ярьж судалж, маргаашийн хөгжил дэвшлийн тухайд юм бодож ажиллая, та минь!
    202.9.42.5
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-06-05 07:20:04
    Нөгөө л Дарвиний онолын хүрээндээ цензурдсэн хэдэн баримтаа тавих юм бол дэмий ажил, цаг цаасны гарз болоод архивын ачаа төдий өнгөрөх тул зөв юм хийхийг хүсье...
    150.129.141.173
    Мэдэгдсэн Хариулах
    • Чааваас 2016-06-06 16:51:04
      Чи Дарвины онолын талаар юу ч мэдэхгүй байж тэнэгээ гайхуулж байгаа юм шиг элий балайгаа донгосоод байна аа?
      202.9.40.135
      Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2016-06-05 04:01:20
    Ийм ажил хийж байгаа нь сайшаалтай. Өнгөрсөн түүхээ судлахын хамт өнөөдрийн нийгмээ судалж байх хэрэгтэй байна. ийм судалгааг дэмжих хэрэгтэй шүү
    103.9.90.225
    Мэдэгдсэн Хариулах