Мухаммед Али таалал төгслөө

Мэргэжлийн боксын хүнд жингийн аварга, дэлхийн хамгийн алдартай боксчдын нэг домогт тамирчин Мухаммад Али өвчний улмаас таалал төгсчээ.  Тэрээр Аризона мужийн Фоеникс хот дахь эмнэлэгт 74 насандаа амьсгал хураажээ. 

Олон жилийн турш Паркинсоны өвчинтэйгөө тэмцэж байсан домогт боксчин амьсгалын замын өвчин хавсарсны улмаас сүүлийн үед биеийн байдал нь туйлын хүнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм.  Мухаммад Алиг эцсийн замд нь үдэх гашуудлын ёслол Луйсвилле дэх өөрийн гэрт нь болно гэдгийг гэр бүлийнхэн нь хэвлэлд мэдээлсэн байна. 

1960 оны Ромын Олимпод оролцож, боксийн хүнд жингийн төрлөөс алтан медаль хүртсэн түүнийг толгой эргэм нэр алдар дагаж ирсэн байдаг. “Хамгийн аугаа” хочит Мухаммад Али боксийн рингэнд гурван ч удаа дэлхийн аварга болсон анхны тамирчин юм. 

1981 онд зодог тайлах үедээ тэрээр нийт 61 удаа рингэнд тулалдсанаас 56-д нь ялалт байгуулж байсан удаатай. Боксын спортын түүхэнд домог болж үлдсэн аугаа тамирчин  тэнгэрт хальжээ.  

Эх сурвалж: www.mminfo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.