
“Буянт-Ухаа 1” хорооллын азтан шалгаруулах энэ өдрийн тохирол өндөрлөлөө. Өнөөдөр нийт 709 азтан шалгаруулсан байна. Эдгээр азтанууд нэг болон хоёр өрөө байранд захиалга өгөх эрхтэй болж байгаа юм. Үлдсэн сугалааны тохирлыг маргааш МҮОНРТВ-ийн хоёрдугаар сувгаар 10.00-14.00 цагийн хооронд явуулна. Сугалааны тохиролын талаар даваа гаригт дэлгэрэнгүй мэдээлэл гарах бөгөөд азтан болсон иргэдэд мессежээр мэдэгдэнэ хэмээн Төрийн орон сууцны корпорациас мэдэгдэж байна.
Л.Тамир
Оллоо.мн
Л.Тамир
Оллоо.мн