Кино урлагийн шилдгүүд өнөөдөр тодорно
“Монголын үндэсний Кино урлагийн Академи”-с зургаа дахь жилдээ зохион байгуулж байгаа Монголын Академийн Дээд шагнал гардуулах ёслол “Академи авардс-2016” наадам өнөөдөр 17:30 цагт "Их тэнгэр цогцолбор"-т болно. Тус наадам нийт 17 төрлөөр шилдгүүдээ тодруулах бөгөөд өнгөрсөн жилүүдийн шилдэг бүтээлээр 2011 онд "Зөрлөг" УСК шалгарч байсан бол 2012 онд "Бодлын хулгайч", 2013 онд "Аравт" УСК, 2014 онд "Үргээлэг", 2015 онд "Аав" УСК тус тус шалгарч байсан юм. Харин энэ жилийн хувьд "Атганд үлдсэн эрдэнэ", "Үргээлэг-2", "Тоглож болохгүй нас", “Элэг нэгтэн” кинонууд хамгийн олон төрөлд нэр дэвшиж байна.

Элэг Нэгтэн киноны хувьд олон улсын гурван кино наадмаас шагнал авсан бөгөөд  одоогоор Япон, Энэтхэг,Хойд Солонгосын кино наадамд уригдаад байгаа аж. Нээлтээ хийсэн даруйдаа үзэгчидээс өндөр үнэлгээ авч, мэргэжилийн уран бүтээлчидийн баг ажилласан чансаатай кино бүтээл болсон гэдгээрээ бусдаас ялгарч байгаа.  Мөн үүнээс гадна ДОЗ ПЛАС энтертайнмэнтийн бүтээл  тун удахгүй нээлтээ хийх “Нэг Өдрийн Дайсан”  УСК  бүтээлээрээ оролцож байна. Монголын кино урлагийн хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулан мөн өөрийн улсыг гадны оронд тодорхой хэмжээгээр сурталчилж байгаа кино бүтээлчид гэдгээр ялгарч, хийсэн бүтээлүүд үзэгчдээс өндөр үнэлгээ.  Ямартаа ч энэ удаа Элэг Нэгтэн  6 төрөлд ,Нэг өдрийн дайсан  3 төрөл нэр дэвшихээр болжээ.
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.