МАХН-ын гишүүнчлэлээсээ татгалзах хүмүүс нэмэгдсээр байна
Сүүлийн өдрүүдэд иргэн Ш.Төмөрсүх МАХН-ын дарга Н.Энхбаяр хуулийн хугацаандаа бага чуулганаа хийж УИХ-д нэр дэвшигчидээ зарлаж чадаагүй гэх учир хууль зөрчиж байна гэх мэдээллийг хийх болсон. Тэгвэл Өнөөдөр МАХН-ын бага чуулганы гишүүд албан ёсны мэдээлэл хийж иргэн Ш.Төмөрсүхийн мэдлээллийг баталгаажууллаа. Н.Энхбаяр, Э.Эрдэнэжамьяан нар анхнаасаа сонгуульд нэр дэвших боломжгүйгээ мэдсээр байж бусад нэр дэвшигчиддээ боломж олголгүй саад болж санаатайгаар бага чуулганыг хуулийн хугацаанаас нь хоцроож хуралдуулсан. Ингэснээрээ дан ганц Н.Энхбаяр, Э.Эрдэнэжамьяан нарын асуудал биш бүхэл бүтэн МАХН-ын 76 нэр дэвшигч нэрээ татуулж болохуйц хэмжээнд хүрээд байгаа гэдгийг хэллээ.  

СХД-ийн МАХН-ын дарга асан: Э.Бизьяагундаа

Н.Энхбаяр Э.Эрдэнэжамьяан нар СЕХ-оос нэрээ татуулах нь тодорхой байсан. Учир нь тэдний ял эдлэх хугацаа дуусгавар болоогүй байгаа юм. Энэ шалтгааныг аль эрт мэдэж байсан Энхбаяр намынхаа 76 гишүүнийг хамтад нь нэрийг нь татуулбал хоёулахнаа өлсөж суухаар илүү өргөн хүрээг хамарсан хөдөлгөөн зохион байгуулах боломжтой гэдгийг олж харсан бололтой. Нэг хүний нам гэх МАХН-ынхан бага чуулганаа 27-ны 00 цагаас өмнө хийж нар дэвшигчидэ зарлалгүй 28-ны 00:30 минутад эхлүүлсэн байна. Залуу гишүүд дэмжигчдийнхээ үгийг хүлээн авч боломж олгох нь битгий хэл үг хэлэх ч эрх олгоогүй байна.

 Жирийн гишүүд дэмжигчидээ сонсдоггүй дарангуйлсан шинжрүү орж байгаа хэсэг бүлэгхэн хүмүүсийн төлөө ажилладаг байхаас залхсан залуучууд өдөр ирэх тусам Н.Энхбаярт итгэх итгэл нь алдагдаж МАХН-ыг орхиж байна. Өнөөдөр сонгинохайрхан дүүргийн МАХН-ын дарга Бизьяагундаа, залуучуудын холбооны нарийн бичгийн дарга Энхманлай, тэргүүтэй МАХН-ын бага чуулганы гишүүд намынхаа гишүүнчлэлээсээ татгалзаж байгаагаа мэдэгдлээ.

 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • huu 2016-06-03 15:18:32
    namaas ongol oron chuhal, uls orondoo gai tarihaas nemergui namaas tatgalzah ni eh oronch hereg mon
  • Altan 2016-06-03 14:35:21
    Alban tushaaliin toloo namd orson bish gomdollood namaasaa garna ve.Namd uzel bodlooroo negddeg baimaar.Uzel bodloo namaa eruuljuulehiin toloo temtsvel yasiin ....
  • Хог шаар 2016-06-03 14:17:26
    Энхбаяр гэдэг дарангуйлагч зөвхөн өөрийгөө л бодно шүү дээ, тэрэнд ганцхан өшөөгөө авах ганцхан л зорилго байгаа
  • Зочин 2016-06-03 13:27:12
    хамгийн ардчилалтай нам МАН л юм байна, АН бол дүр эсгэсэн болохоос үнэндээ дарангуйлагч нам гишүүддээ үг хэлэх битгий хэл олигтой сонсох ч боломж олгоогүй
  • зочин 2016-06-03 13:22:31
    Элбэгээтэнгүүдийн ганц чадах юм урвах.
  • Зочин 2016-06-03 13:20:51
    Урвагчдыг өмнөөс бэлтгэлтэйгээр МАХН-д олноор нэвтрүүлжээ .