Нөхөн нэр дэвшүүлэх хугацаа маргааш дуусна
Сонгуулийн тухай хуульд заасны дагуу СЕХ-оос УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч, хуульд заасан үндэслэлээр нэр бүхий иргэдийг нэр дэвшихээс татгалзах тогтоол гаргасан.

Тэгвэл нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан иргэдийн хувьд Сонгуулийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар нам, эвсэл санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр нэр дэвшигчийг дахин бүртгүүлэх хүсэлтээ уламжлах, эсхүл энэ хуульд заасан журмын дагуу өөр хүний нэрийг дэвшүүлэн шаардагдах баримт бичгийг сонгуулийн төв байгууллагад ирүүлэх боломжтой.

Энэхүү хугацаа энэ сарын 4-н буюу маргааш дуусах юм байна.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.