Зайсангийн гудамжнаас “Жапан таун” хороолол хүртэлх замыг шинэчилж дууслаа

Зайсангийн гудамжнаас Удирдлагын академийн хойгуур “Жапан таун” орон сууцны хороолол хүртэлх 0.75 км авто замыг улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авч, албан ёсоор нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж, “Наранбулаг Хан” ХХК-ийн захирал Д.Балдандорж, иргэд оролцов.

Энэхүү замын ажлыг “Наранбулаг Хан” ХХК гүйцэтгэсэн бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 28-нд ажлаа эхлүүлж, гэрээ ёсоор 2016 оны 06 дугаар сарын 30-нд ашиглалтад өгөх хуваарьтай байсан ч хугацаанаасаа өмнө ашиглалтад орууллаа. Уг замын зорчих хэсгийг зам барилгын ажил эхлүүлснээс хойш сар орчмын хугацаанд нээв. Үүнээс хойш явган  зам болон гэрэлтүүлэг тавих ажлуудыг хийжээ.

Хуучин авто зам нь Зайсангийн гудамжнаас Удирдлагын академийн авто машины зогсоол хүртэл 7 метр өргөн зорчих хэсэгтэй, 1,5 метр явган хүний замтай, замынхаа нэг талдаа гэрэлтүүлэгтэй байсан юм. Тухайн хэсгийн зам нь эвдрэлтэй, борооны ус зайлуулах шугамгүй байснаас ус их  тогтдог байв. Удирдлагын академийн авто зогсоолоос “Жапан таун” хорооллын авто зам хүртэл замгүй байсан бөгөөд зорчих хэсгийг 14 метр өргөн, 2 талдаа явган хүний зам, иж бүрэн гэрэлтүүлэг болон борооны ус зайлуулах шугамтай болголоо. 

Зайсангийн гудамж нь “Жапан таун” хотхоны авто замтай холбогдсоноор Чингисийн өргөн чөлөөгөөр дамжин хотын төв, зүүн тийшээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн замтай нийлэх гол маршрут болж байгаа юм. Мөн тухайн суурьшлын бүс орчмын иргэдийн хувьд Чингисийн өргөн чөлөө болон бусад замтай холбогдох хамгийн дөт зам боллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.