Нийслэлчүүдэд зориулсан аялал, амралтын үзэсгэлэн маргааш эхэлнэ

Сүүлийн жилүүдэд манай улсын иргэд дотоодод болон хилийн чанадад аялах явдал эрс нэмэгдэж, аяллын төрөл бүрийн үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллагууд жил бүр байгуулагдсаар байна. Эдгээр байгууллагуудын үйл ажиллагаа, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах, амралт зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн иргэдэд шинэ зорих газрууд, аяллын холбогдолтой бүх төрлийн зөвлөгөө, мэдээллийг нэг дороос хүргэх зорилготой зохиогддог “Улаанбаатур” үзэсгэлэн маргааш эхэлнэ.

5 улс, 9 аймаг, улсын тусгай хамгаалалттай газар нутгууд, гадаад аяллын компаниуд, жуулчны бааз, амралтын газрууд, тээвэр, даатгал, банк, аяллын техник хэрэгслийн компаниуд, аяллын клубүүд, аялал, амралттай холбоотой худалдаа, үйлчилгээ эрхлэгч 50 гаруй  байгууллага үзэсгэлэнд оролцох юм.

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохиогдож буй уг үзэсгэлэн  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд маргааш, нөгөөдөр 21.00 цаг хүртэл үргэлжилнэ гэж Нийслэлийн Аялал жуучлалын газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.