ИНЕГ-ын албан тушаалтнууд хөрөнгө, орлогоо буруу мэдүүлжээ
Авлигатай тэмцэх газраас Иргэний нисэхийн ерөнхий газрын мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгасан байна. 

Шалгалтаар долоон албан тушаалтныг өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ хөрөнгийг мэдүүлээгүй, хөрөнгө, орлогодоо орсон их хэмжээний өөрчлөлтөө хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон хориглолтыг зөрчсөнийг тогтоожээ.

Иймд Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар сануулах, цалингийн хэмжээг бууруулах болон албан тушаал бууруулах хариуцлагыг тооцуулахаар болсон байна. Энэ дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нямдаваа, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын захирал Б.Бадрал нарт албан бичиг хүргүүлжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-06-05 10:44:05
    ИРГЭНИЙ НИСЭХЭД ХАР ЗАМ ТАТУУЛСАН БАТМУНХ НАРЫН БУЗАР ШИНГЭСЭН ГАЗАРТ ӨӨДТЭЙ ЮМ БОЛОХГҮЙ ЭЭ.
    202.9.42.5
    Мэдэгдсэн Хариулах