Өнөөдөр “CLUB 24”-д дуучин С.Нарангийн тоглолт болно

Монголд анх удаагаа 24 цагийн турш халуун хоолтой ресторан нээгдсэн. Учир нь залуусыг архи, дарсны зөв хэрэглээнд “CLUB 24” рестораны хамт олон уриалж өглөө, өдөр, орой, үдэшгүй халуун хоолоор  үйлчилж байгаа юм.

Тус ресторанд Дээд зэрэглэлийн тогооч Г.Тэнгис өөрийн гарын хоолоороо зорьж ирсэн бүх үйлчлүүлэгч нараа дайлж буй. Мөн долоо хоног бүрийн баасан гаригт амьд хөгжимтэй хамтлаг, дуучдын тоглолт болдог юм. Тэгвэл өнөөдөр Поп дива дуучин С.Наран тоглолтоо толилууна.

Өвөрмөц дуу хоолойгоороо сонсогч фэнүүдээ огшуулж чаддаг С.Нарантай хамт нэгэн оройг дуулж, бүжиглэж, доргио өнгөрүүлэхийг хүсвэл та өнөө орой  “Club 24”-ийг зориорой.

Залуустаа дуулгахад, “Club 24” ресторан амьд хөгжим, жазз, транс хөгжмийг цаг цагаар хувааж явуулдаг. Тухайлбал, оройн 20:00-00:00 цагийн хооронд хамтлаг, дуучид, шөнийн 00:00 цагаас хойш поп дуучид ая дуугаа өргөнө. Харин 02:00 цагаас хойш залуусын хүсэн хүлээдэг транс техно аяыг клубын джи нар өөрсдийн сетээсээ тоглодог байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.