Сурагчдын зуны амралт 7-ноос эхэлнэ
Ерөнхий боловсролын сургуулийн 2015-2016 оны хичээлийн жилийн зуны амралт энэ сарын 7-ноос эхэлнэ. Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас гаргасан хуваарь ёсоор энэ жилийн хичээлийн жил  ирэх сарын 6-нд дуусна. Хоёр болон гуравдугаар улирлын амралтын хувьд нийслэлийн болон орон нутгийн сурагчдынх өөр, өөр байсан. Харин дөрөвдүгээр улирлын амралт орон даяар нэг өдөр эхлэх юм байна.

Тэгвэл сурагчдын зуны амралт эхлэхтэй холбогдуулан зуслангууд эхний ээлжээ зургадугаар сарын 8-наас эхлэн авахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа юм байна. Бэлтгэл ажлын хүрээнд “Хүүхдийн зуслангийн хөгжлийн хөтөлбөр” булгийн удирдагч багш бэлтгэх сургалтыг “Мөрөөдөл” хүүхдийн зусланд зохион байгуулж, нийт 90 оюутан залуус хамрагдсан юм байна.

Дашрамд дуулгахад зуслангийн төлбөрийн дундаж үнэ хоногийн 23-25 мянган төгрөг байх гэнэ.
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine