“Монголиа Проперти Девелопмент” компани гэрээгээ зөрчиж, мөнгөө өгөхгүй “луу унжжээ”
Олон улсын банк санхүүгийн барилгын зориулалт бүхий 26 давхар барилга Сүхбаатар дүүргийн I хороо буюу Төв номын сангийн замын эсрэг талд баригдаж эхлээд байгаа. Нийслэлд өнгө нэмэх барилга ашиглалт орох нь сайн хэрэг. Гэхдээ  хөрөнгө оруулагчаас үүдэлтэйгээр монголчууд хохирч болзошгүй байгааг холбогдох албаныхан анхааралдаа авах нь зүйн хэрэг.
Энэ асуудал нь  Хонк-Конгийн “Chongs group”-ын охин компани болох  “Монголиа Проперти Девелопмент” компанитай холбоотой асуудал юм.



 “Монголиа Проперти Девелопмент” ХХК-ийн захиалгаар олон улсын банк санхүүгийн барилгын зориулалт бүхий 26 давхар барилга барих ерөнхий гүйцэтгэгчээр “Шинэ зуун барилга ” ХХК ажиллаж байгаа аж. Захиалагч, гүйцэтгэгч компани хоорондоо Олон улсын банк санхүүгийн барилгын газар доорх хоёр давхраас тэг давхар хүртэл барих гэрээг талууд үзэглэсэн байдаг. Уг гэрээний хүрээнд 2012 оноос суурь цутгалтын ажлыг эхлүүлсэн 2015 оны 8-р сард ажлаа дуусгасан байна. Гэвч захиалагч тал барилга үргэлжлүүлэн барих ажилд тендер зарлана хэмээн луу унжиж, алга болжээ. Ингэхдээ ажлын хөлс болох таван сая гаруй ам.доллар өгөхгүй явсаар гурван жилийн нүүрийг үзжээ.

Мөн тэд дараагийн “хохирогч” болж магадгүй компанитай гэрээ хийн барилгын ажлаа үргэлжүүлж байгаа аж. Тодруулбал, өмнөх гүйцэтгэгч компанидаа ажлын хөлсөө өгөхгүй байгаа захиалагч тал уг барилгын талбайд “Грийт гоулд стар” ХХК-ыг оруулжээ. “Грийт гоулд стар” ХХК-ынхан ч захиалагч компанитай гэрээ хийсэн хэмээн уг барилгын талбайд зөвшөөрөлгүй орж ирээд байгаа юм. Мөн ямар ч барилга барьж байгаа компани краны суурийн зөвшөөрөл авдаг. Гэтэл маргаан эцэслэн шийдэгдээгүй барилгын талбайд орж ажиллах гэж байгаа “Грийт гоулд стар” ХХК-ныхан “Шинэ зуун барилга” ХХК-ын мэргэжилтний гарын үсгийг дуурайлган зурсан баримтаа Мэргэжлийн хяналтын газарт өгсөн байдаг. Харин мэргэжлийн хянатын газар баримт бичигт “хууртаж”  хуурамч гарын үсэг бүхий баримтыг үндэслэн зөвшөөрөл өгсөн байна. Тиймээс бусдын гарын үсгийг дуурайлган зурсан асуудлаар “Шинэ зуун барилга” ХХК-ынхан хуулийн байгууллагад хандан асуудлыг шийдүүлэхээр болжээ.

Ийнхүү гадны хөрөнгө оруулалттай компаниас болж монголчууд шүүхийн танхимд уулзахаар болж. Эх сурвалжийн мэдээллээр бол “Монголиа Проперти Девелопмент” ХХК нь Монголын татварын газарт өртэй гэнэ. Гэсэн ч тэд дур зоргоороо авирлаж, монголын барилгын компаниудыг оймс шиг сольж хооронд нь хэрүүл алим шидэлсээр сууна.
 
 Г.МОЛОР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • рр 2016-06-03 06:00:23
    албан тушаалд сууж байгаа малууд буруутай. ээээээээээээ эээээээээээээ ээээээээ