МАН-ын 76 нэр дэвшигчийг СЕХ бүртгэлээ

СЕХ-ноос УИХ-ын 2016 оны сонгуульд өрсөлдөх МАН-ын 76 нэр дэвшигчийг бүртгэж авснаа албан тоотоор мэдэгджээ. МАН-ынхан Үндэсний аудитын газарт намын мөрийн хөтөлбөрөө дөрөвдүгээр сарын 20-нд хамгийн түрүүнд хүргүүлсэн. Дараа нь СЕХ-нд сонгуульд оролцохоо мэдэгдэн холбогдох албан бичгийг ч мөн нэгдүгээрт аваачиж өгсөн.  Улс төрийн намуудад батламж гардуулахад ч хамгийн эхэнд эрэмбэлэгдсэн билээ. Анхнаасаа  МАН-ынхан дэгтэй, журамтай албан бичигт нягт нямбай хандаж ирснээр МАН-ын 76 нэр дэвшигч нь ямар ч зөрчил дутагдал гаргахгүйгээр бүгд бүртгүүллээ.

Гэтэл бусад улс төрийн хүчин намын даргын гарын үсэг, тамгаа мартсан гэх үндэслэлээр ч хүртэл СЕХ бүртгэхээс татгалзсан удаатай. МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй есөн хүнийг бүртгэх боломжгүй гэдгээ СЕХ мэдэгджээ. АН-ынхны хувьд нэгэнт нэр зоочихсон тойргоо намын дарга З.Энхболд нь солих гээд улайрч байх жишээтэй.  Энэ үйл явцаас улс төрийн намуудын төлөвшлийг бэлхэн харж болохоор байна. МАН бол аливаад хариуцлагатай, ажил хэрэгч ханддаг улс төрийн хүчин гэдэг нь  СЕХ-нд бүртгүүлэх, батламж авах зэрэг процессоос харагдаж байна.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2016-06-06 02:45:13
    МАН- ЫХАН МАХН- ЫГ МУУ БОЛГОН ХАРАГДУУЛАХ ГЭЖ МӨН ИХ ХИЧЭЭХ ЮМАА. МАХН- Ы 9 ХҮН ГЭСЭН ЧИНЬ СЕХ БУЦААСАН НИЙТ ХҮН 9 ХҮРЭХГҮЙ. БАЙХ ЮМ. ИНЭЭДТЭЙ
  • Зочин 2016-06-03 08:11:10
    Хариуцлагатай нам ийм байдаг юм, за за бичиг хэргийн стандарт ч дүүрчээ, ямар атомын цахилгаан станц биш, шүүмжлэх юмаа олж цөхөх юм зочин10 минь
  • Зочин10 2016-06-03 04:45:39
    СЕХ-ны албан хэрэг хөтлөлт стандартын бус байна. Төрийн дээд байгууллага стандартыг уландаа гишгэхээр бусад байгууллага яах вэ.... Алдаагаа өөрсдөө ол доо.. хэ ...
  • зочин 2016-06-03 04:37:01
    АН-д л ашиггүй бол үндсэн Монгол улсын хууль тэрдундаа үндсэн хууль зөрчих ч юу ч биш байдлаар асуудалд хандаж байна, ард нь агуу их Хятад байгаа болохоор