Л.Месси оффшор дансны асуудлаар шүүхийн хаалга татлаа
Аргентины шигшээ баг болон Испанийн  Барселона клубын тоглогч, дэлхийн таван удаагийн шилдэг хөлбөмбөгч Л.Месси дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа оффшор дансны хэрэгт холбогдоод байгаа.

Тэрбээр 2007-2009 онд оффшор бүсэд 4.1 сая евро нуусан  гэх мэдээллийг олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн багаас мэдээлсэн. Энэ дагуу  нэрт хөлбөмбөгч өнөөдөр шүүх танхимд мэдүүлэг өгч байна.

Түүнийг татвараас зайлсхийсэн хэрэгт буруутган шүүж эхлээд байгаа юм. Шүүх хурал тавдугаар сарын 31-нд эхэлсэн бөгөөд энэ сарын 4 хүртэл үргэлжлэн явагдана. Хэрэв Л.Месси буруутай нь тогтоогдвол  олон сая еврогийн торгууль төлөх юм. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.