Ц.Намуунцэцэг Азийн залуучуудын аваргын хошой медальт бөх болов

2016 оны Азийн залуучуудын эрэгтэй чөлөөт бөхийн ХҮIII, эмэгтэй чөлөөт бөхийн ХIII, сонгомол барилдааны ХҮII дахь удаагийн аврага шалгаруулах тэмцээн Филиппин улсын Манила хотын “Rizal Memorial Sports Complex” спортын ордонд болж байна.

Тэмцээний эхний өдөр эмэгтэй 48, 55 кг-ын жингийн барилдаан болж манай улсаас 55 кг-ын жинд дэвжээнд гарсан “Дархан-Хасу-Мегастарс” клубын бөх, өсвөрийн ДАШТ-ний мөнгөн медальт Ц.Намуунцэцэг жиндээ аман хүзүүдэж Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хошой медальт бөх болов. Өнгөрсөн жил Мьянмар улсын Моутама хотод болсон Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байв.

Өнөөдөр эмэгтэй 44, 51, 59, 67 кг-ын жингүүдийн барилдан болно, манай 3 бөх зодоглоно.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.