Эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах чиглэлээр зөвлөлдөв
   “Эх хүүхдийн эндэгдлийг бууруулах  арга зам” зөвөлөлдөх уулзалтыг ЭМСЯ-аас өнөөдөр зохион байгуулж, эх барих, эмэгтэйчүүд болон хүүхдийн анагаахын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүд, ЭМСЯ-ны удирдлагууд,  эх, хүүхдийн зөвлөх эмч, ерөнхий мэргэжилтнүүд зэрэг 100 гаруй төлөөлөгчид оролцож эх, хүүхдийн тусламжийн чанарыг сайжруулах, эх, хүүхдийн эндэгдлээс сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлээр хэлэлцэж байна.

Тогтвортой хөгжлийн зорилтын эхний жилийн эхний 4 сарын байдлаар эхийн эндэгдэл 100000 амьд төрөлтөд 66,9 буюу өмнөх оны мөн үеийн түвшнээс 3,5 дахин, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 26,2 болж нялхсын эндэгдэл 22.7, нярайн эндэгдэл 10.8 болж өссөн буюу эхийн эндэгдэл 2015 онд бүтэн жилдээ бодит тоогоор 21  болсон байна.  

  Эхийн эндэгдлийн тохиолдол Өвөрхангай, Хөвсгөл, Архангай, Ховд, Өмнөговь аймгуудад тус бүр 2, Баянхонгор, Дархан-Уул аймагт тус бүр 1, хүүхдийн эндэгдлийн тохиолдол Баян-Өлгий, Баянхонгор, Архангай, Төв, Увс, Хөвсгөл, Сүхбаатар, Сэлэнгэ аймгуудад улсын дундаж үзүүлэлтээс өндөр байгаа аж. 

 
П.УНДРАМ
Оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-06-03 04:16:09
    эмч хүн ийм аймшгийн юм хийчхээд биеэ өмөөрөөд хоригдохгүй гээд заргалдаад байвал хүүхдийг нь адилхан насаар нь өвчтэй тэнэг болго
  • иргэн 2016-06-03 03:56:46
    улаан нялзрай хүүхдийг эмч нар унагаад насаар нь өвчтэй болгож бна тэгвэл тэр эмчийг яг адилхан насаар нь хорь тэр хүүхэд эрүүл болсн цагт яахав гаргаж болох юм...