НӨАТ-ын буцаан олголтод шаардагдах 5,8 тэрбумыг шийдвэрлэж чадаагүй байна
Эдийн засгийн нөхцөл байдал туйлын хүнд хэцүү байна. Хаа хаанаа бүсээ чангалж байж энэ хүндрэлийг даван туулна хэмээн ам нээх болгондоо хэлж байсан Ерөнхий сайд ойрын өдрүүдэд  төсөв, санхүүгийн бодит байдлаа ч бодолцож үзэлгүй их хэмжээний бэлэнг мөнгө гаргах шийдвэрийг гаргах боллоо. 

Тухайлбал тэрбээр дөрөвдүгээр сард НӨАТ-ын буцаан олголтыг  тухайн сард багтаан иргэдэд олгох шийдвэрийг гаргаж, Гааль татварын ерөнхий газрын даргад үүрэг болгосон. НӨАТ-ын буцаан олголтод эхний ээлжинд 5.8 тэрбум төгрөг  шаардагдах тооцоо гараад буй. Гэвч уг мөнгөний эх үүсвэр байхгүй тул төсөвт тодотгол хийх шаардлага бий болсон. Энэ дагуу төсвийн тодотгол хийх хуулийн төслийг боловсруулсан ч УИХ-ын чуулган түр хугацаанд буюу зургаадугаар сарын 23 хүртэл завсарлаад байгаа. Тиймээс Засгийн газрын тэргүүний амлаж байсан шиг НӨАТ-ын буцаан олголтоо иргэд ойрын үед авч чадахгүй болж байна. 

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар тэтгэврийг 21 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Ингэснээр ахмадууд өчигдрөөс нэмэгдэлт тэтгэврээ авч эхэлсэн байна. Уг  нэмэгдэлд сар бүр 7.3 тэрбум, цаашлаад он дуустал 50 орчим тэрбум төгрөг шаардагдана гэдгийг албаныхан хэлж буй. Гэвч энэ мөнгөний эх үүсвэр тодорхойгүй байгаа. Өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын сангаас энэ зургаадугаар сарын нэмэгдлийг ахмадуудад олгосон ч ирэх долоо, наймдугаар сарын мөнгийг олгох боломжгүй гэсэн үг. 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гэнэтхэн төсвийн тооцоогүй шийдвэрүүдийг гаргаж байгаа нь сонгуулийн өмнө АН-ын нэр хүндийг өсгөх гэсэн башир арга хэмээн үзэж, дургүйцэх иргэд цөөнгүй байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • өөө 2016-06-04 13:58:41
    Луйварчдын засгийн газар, ардчилал гэдэг үг Монголд луйварчид гэж л сонсогдох болж. 26 жил энэ үгийг хэлээд монголчууд юу хожив, бичиг үсэггүйчүүд, биеэ үнэлэгч...
  • нөат 2016-06-04 10:28:09
    Жилийн эцэст өгсөн нь дээр
  • Сонгогч 2016-06-03 23:19:28
    Амиа тавиад байгаа тэр сонгуульд нь ард нийтээрээ оролцохгүй байя. Ирц бүрдүүлэхгүй байж байгаад эднээс салах хэрэгтэй. Тэгээд ардын их хурлаар асуудлаа шийдье
  • AN-d durgui hun 2016-06-03 08:36:29
    chadvargui humuus yamarch sudalgaa tootsoo baigui shiidver gargaj uls orniig suiruulj bn doo. neg ugluu bosool neg shiidver daraagiin darga n tes uur shiidver
  • мэндбаяр 2016-06-03 06:52:53
    Сайхан билэгийн ээлжит худлаа амлалт ингэж илүү дутуу юм ярьж нэр хүндээ унагаж байхаар чимээгүй шиг байгаад сонгуулдаа орж болдгүй юм байхдаа ард түмэн тэнэг б...
  • Өнөрөө 2016-06-03 03:45:19
    АН-ын дээрэмчид амныхаа зоргоор чалчсаар энэ улсыг сүйрүүлж байна ш дээ. Адаглаад Ховд том онгоц нисгэдэг сүрхий хүн болох гээд хэдэн сая долларын эвдрэл гаргав...