Тэтгэврийн нэмэгдэлд он дуустал 50 тэрбум төгрөг шаардлагатай
Засгийн ээлжит хуралдаанаар энэ сарын 1-нээс эхлэн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхээр болсон. Тодруулбал Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийг 21 мянган төгрөгөөр нэмэхээр болсон юм. Түүнчлэн тэтгэврийн доод хэмжээг 251 мянга, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 216 мянган төгрөг байхаар  тогтоосон. 

Ийнхүү тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх нь иргэдийн амьжиргаанд нэмэртэй ч энэхүү нэмэгдлийг олгох хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэхэд улсын төсөвт дарамт учруулж буй. 

2016 оны эхний улирлын байдлаар тэнцвэржүүлсэн орлого 1095.2 тэрбум төгрөг, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 1710.9 тэрбум төгрөг болж, тэнцэл 615.7 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна.Энэ нь төлөвлөсөн төсвийн нийт алдагдлын 57.2 хувьтай тэнцэж байгаа аж. Төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал өнгөрсөн оны мөн үеэс 471.1 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. 

Тэгвэл  тэтгэврийн нэмэгдэлд сар бүр 7.3 орчим тэрбум  төгрөгийн зардал нэмж гаргах тооцоо байгаа юм. Харин  он дуустал тэтгэврийн нэмэгдэлд 50 орчим тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардлагатай аж. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-06-03 07:02:32
    цалингаа нэмчихвэл энэ засагт баярламаар байх юм. Юмны үнэ ноднингоос хойш яаж нэмэгдсэнийг энэ мөнгө ихтэй хүмүүс огтхон ч мэдэхгүй дээ.
  • Зочин 2016-06-03 06:14:50
    Ард түмэнд хайр зарлан мууг нь дуудсаар эцэст нь төр, түмэн олонтой нь өрөнд хийж туйлдуулж байгаа УТ- д,МАН-ҮЭ-ны арга шүү дээ.УЛсаа өрөндө орууллаа гэж уйлна....
  • zochin  2016-06-03 05:16:53
    Tegbel bayarlana DAA
  • zochin 2016-06-03 05:15:41
    200 мянга авдаг хүнд 20 000төг, 900 мянга авдаг хүнд 20,000төг гэх мэтээр нэмж байхаар бага авдагт нь 20 хувь ,арай гайгүй авдагт нь 10-15 хувь гэж нэмвэл ...
  • болд 2016-06-03 01:59:38
    энэ хулгайчууд сонгуулийн өмнө нэмж, нүгэлийн нүдийг гурилаар хуурна гэгч хийж байгаа юм уу.
  • Saihanbileg 2016-06-03 01:41:05
    750 saya dollariin zeelees tulnu. Bolohgui bol dahiad ur tavina. Hamgiin gol ni ta nariig munhiin yaduural, zalhuurald bailgah ni chuhal.
    • иргэн 2016-06-03 05:04:42
      Нэг хүнд 21000₮ өгсөн болж байхаар тэр их мөнгөөрөө ядахдаа түрээсийн байр барьж өндөр настнуудаа оруулж болдоггүй юм уу. Энэ төрд ямар хачин тагнуулууд байна...