Мод ургах нөхцөлийг ханган ажиллаж байна
Их Монгол улсын гудамж буюу Замын цагдаагийн баруун урд уулзвараас Маршалын гүүрийн урд уулзвар хүртэлх 2.3км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Уг ажлын хүрээнд одоо байгаа 9 м өргөнтэй зорчих  хэсгийг 14 м болгон өргөтгөж, замын 2 талаараа явган хүний замтай, нэг талаараа дугуйн замтай,  гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах далд шугамтай, 4 эгнээ бүхий авто зам болгон  шинэчилж байна.
 
Зам барилгын ажлыг гүйцэтгэхдээ замын дагууд таарсан хуучин байсан амьд модыг аль болох үлдээхийг эрмэлзэж ажиллаж буй бөгөөд явган зам болон дугуйн зам дээр таарсан моднуудыг тойруулж хашлага тавих,  тогоо үүсгэж хар шороо цацах  зэргээр ургалтын  байдлыг хэвийн байлгах арга хэмжээ авч ажиллаж байгаа болно.
 
Олон нийтийн сүлжээгээр яригдаж байгаа, зурагт гарсан 2 модны тухайд  дугуйн  замын дагууд таарсан бөгөөд асфальт дэвсэгч машины ажиллах хурд, зөв дэвсэлтийг тооцсоны үндсэн дээр дугуйн замыг барьсны дараа цонхолж хашлага тавихаар төлөвлөсөн байсан юм.
 
НАЗГ-ын холбогдох мэргэжилтнүүд,  Байгаль орчин,ногоон хөгжлийн газрын мэргэжилтнүүдтэй хамтарч өнөөдөр буюу 2016 оны 06 дугаар сарын 02-нд асфальтыг цонхлон хашлага тавьж 2  модны ургалтын хэвийн байдлыг хангаж, дугуйтай хүний аюулгүй явах нөхцөл боломжийг бүрдүүлснийг олон нийтэд мэдэгдэж байна
 
НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ГАЗАР
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • нийслэлийн иргэн 2016-06-03 02:56:56
    Заавал мод дайруулалгүйгээр нөгөө тийш нь жаахан шахаад зам тавьж болохгүй юм байх даа