Хотын захиргааны цогцолборыг 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ

УИХ-аас баталсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичигт Улаанбаатар хотыг 8 дэд төвтэй байхаар тусгасан. Нийслэл хотын төвлөрлийг сааруулж, нэг төвт хотоос олон төвтэй хот болгон хөгжүүлэх зорилгоор НИТХ-аас хотын захирааг Баянхошуу руу нүүлгэх шийдвэрийг гаргаж,  Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллыг дахин төлөвлөх, “Ханын материал” ХК-ийн орчимд 9.2 га талбайд “Хотын захиргааны шинэ төв” төсөл хэрэгжүүлэхээр  БНСУ-ын хөрөнгө оруулалттай  “Халла Гонсол” ХХК-тай гэрээ байгуулан 3 жилийн өмнө  барилгын шавыг тавьж байлаа.  Энэ хугацаанд төслийн захиалагч болох Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, төсөл хэрэгжүүлэгч болох Халла Гонсол ХХК-тай хамтран багагүй ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Тухайлбал, төсөл хэрэгжүүлэх 9.2 га талбайг бүрэн чөлөөлж, барилгын дизайн, төлөвлөлтийг харилцан тохиролцож, зураг төсөл, ажлын зураг, төсөв, инженер геологийн судалгааны дүгнэлтэд магадлал  зэргийг хийж амжжээ. Түүчнлэн  зураг төсөл гаргах, барилгын техникийн нөхцөл авах, Барилга угсралтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг Барилга хот байгуулалтын яамнаас авсан байна. Гэвч манай улсын болон дэлхийн эдийн засгийн байдлаас хамааран төсөл хэрэгжүүлэгч “Халла Гонсол” ХХК гэрээ байгуулах, барилга угсралтын ажил эхлүүлэх боломжгүй байгаагаа илэрхийлснээр төслийн ажил түр хугацаанд зогсонги байдалд оржээ. Харин өнөөдөр энэхүү төслийг Унгарын хөрөнгө оруулалттай  “Глобал бридж консерциум” /Глобал ток ХХК/ концессын гэрээгээр гүйцэтгэхээр болж барилгын ажлаа эхлүүллээ.  Хотын захиргааны шинэ цогцолбор нь  газрын төвшнөөс доош 1 давхар, газрын төвшнөөс дээш Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон хэрэгжүүлэгч агентлагууд байрлах 20 давхар /А блок/,  иргэдэд үйлчлэх төвийн 2 давхар /Б блок/, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Ажлын албаны 6 давхар /В блок/ болон спорт залны барилга баригдахаар төлөвлөсөн. Барилгажих талбай 8.116.52 мкв ба А,Б, В блок, спорт залны барилгын  нийт талбай 44.587.33 мкв ба зоорийн давхарт 112, барилгын гадна талбайд 366 машины зогсоолтой байна. 

Төсөл хэрэгжүүлэгч барилгын угсралтын ажлыг гадна тохижилтын хамт өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх бөгөөд нийслэлийн шинэ цогцолбор бүрэн ашиглалтад орсны дараа 3 жилийн хугацаанд төлбөрийг төлж барагдуулах юм.
 
Төслийн явцад 800-1000 иргэн ажлын байртай болж, 150 орчим тэрбум төгрөгийг гүйцэтгэгч компаниудад олгох юм байна. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр 2002 оноос хойш барилга угсралтын салбарт ажиллаж буй "Хүдэр ордон" ХХК ажиллана. Унгарын талаас ч ажилчид болон материалыг Монголын талаас хангана гэдгийг төслийн хөрөнгө оруулагчид хэлж байв.Төсөл 3 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд 2019 онд хотын захиргаа шинэ байрандаа үйл ажиллагаагаа явуулах боломжтой болно гэж Нийслэлийн ЗДТГ-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Үнэн 2016-06-03 03:05:35
    СОнгууль дөхөхөөр худлаа шавь тавьцгааж эхэлнэ. Ханын материалд хотын төвийг барина гээд таван жилийн өмнө шавь тавьсан. Хэдэн удаа шав тавих юм бэ?
    139.5.218.160
    Мэдэгдсэн Хариулах
  • болд 2016-06-03 02:03:54
    50,000 м2 байрын чинь өртөг үсрээд л 50 тэрбум төгрөг. гэтэл 150 аар бариулаад 100 тэрбум хусах нь уу. Арай их биш үү ходоод чинь хага үсэрнэ дээ
    43.228.129.215
    Мэдэгдсэн Хариулах