Дэлхийн хамгийн урт нүхэн гарц Швейцарьт нээгдлээ

Альпийн нурууны бэлээр 57 километрийн урттай дэлхийн хамгийн урт нүхэн гарц энэ сарын 1-ний өдөр Швейцарьт нээлтээ хийжээ.
 
Нээлтийн ёслолын ажиллагаанд Германы Канцлер Ангела Меркель, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Италийн Ерөнхий сайд Маттео Рензи нарын хүндтэй зочид төлөөлөгчид оролцож, тус нүхэн гарцаар явах хамгийн анхны галт тэргэнд тухалсан байна.
 
Хонгилийн бүтээн байгуулалтын ажил эхлэх хүртэл нийтдээ 17 жилийн хугацаа, 12 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулагджээ. Хонгил ирэх арванхоёрдугаар сараас эхлэн ашиглалтад орж, түүгээр галт тэрэгнүуд дайран өнгөрч тээвэрлэлт хийх юм. Албан ёсоор хонгил ашиглалтад орсноор Швейцарийн Цюрих болон Италийн Милан хотын хооронд хийгдэх тээвэрлэлтийн хугацаа нэг цагаар багасч, хоёр цаг 40 минутын хугацаанд тээвэрлэлт хийгдэх боломжтой болж байгаа юм.
 
Дэлхийн хамгийн урт нүхэн гарц гэсэн амжилтыг өмнө нь Японы Сейкан туннел эзэмшиж байсан юм. Тус хонгилын урт нь 53.9 км урт. Тэгвэл Швейцарьт нээлтээ хийсэн уг хонгил түүнээс даруй дөрвөн км-ээр урт тул ийнхүү дэлхийн хамгийн урт туннель болж байна. Харин гуравдугаарт 50.5 км-ын урт Их Британи, Франдыг холбох туннел нэрлэгдэж байгаа юм.







Монголын мэдээ
Б.Даваа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.