Монгол улс өрсөлдөх чадвараараа сүүл мушгиж байна
Швейцарьт төвтэй Удирдлагын хөгжлийн олон улсын хүрээлэн /IMD/ -гээс  дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадварын индексийг жил бүр гаргадаг. Тус төвийн энэ оны тайлан гарсан байна. Эдийн засгаар дэлхийд өрсөлдөх чадвартай улс орны жагсаалтыг нийтэлдэг уг тайланд манай улс өнгөрсөн жилийнхээс гурван байр ухарч 60 дугаарт бичигджээ. Уг судалгаанд нийт 60 орон хамрагдсан байна. 

Харин  судалгаанд хамрагдсан улс орнуудаас өрсөлдөх чадвараараа Хонгконг тэргүүнд бичигдэж байгаа юм. Дээрх жагсаалтад Хонконг 2012 онд тэргүүлж байсан боловч сүүлийн гурван жил АНУ-д тэргүүлэх байр сууриа алдсан юм.Энэ жилийн хувьд АНУ жагсаалтын гуравдугаарт бичигдсэн бол хоёрдугаарт Швейцарь улс орсон байна.

Жагсаалтын эхний 10-т Сингапур, Швед, Дани, Ирланд, Нидерланд, Норвеги болон Канад улс багтжээ.ОХУ-ын хувьд нэг байраар дээшлэн 44 дүгээрт бичигдсэн байна. Харин Хятад улс гурван байраар доошилж 25 дугаарт оржээ. 61 улс орныг багтаасан уг жагсаалтын сүүлд Венесуэл бичигдсэн байна.
 
Энэхүү үнэлгээг эдийн засгийн гүйцэтгэл, Засгийн газрын болон бизнесийн үр ашиг, дэд бүтцийн үр ашиг гэсэн дөрвөн үндсэн хүчин зүйлээр 340 гаруй шинжээчдийн дүгнэлтийг харгалзаж гаргадаг байна. Мөн тухайн улсын 5400 гаруй бизнес эрхлэгчид өөрийн орны нөхцөл байдлыг үнэлсэн талаарх судалгааг харгалздаг байна.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • haker  2016-06-03 09:35:32
    bvh vzvvlelteer dooshilj baigaa.
  • УЖӨ 2016-06-03 03:11:32
    ХҮНИЙХЭЭ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛДЭГГҮЙ УЛС СҮҮЛ МУШГИХГҮЙ ГЭЭД ЯАХ ВЭ. ХИЙ ХООСОН МӨНГӨ ХӨРӨНГӨНИЙ ТУХАЙ БИШ МОНГОЛ ХҮНИЙ ҮНЭ ЦЭНИЙГ ӨСГӨХ ТУХАЙ БОДОХ ХЭРЭГТЭЙ.