Өнөөдөр болох үйл явдлууд
09:00 цагт:  Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд Ерөнхийлөгчийн тамгын Газартай хамтран Иргэний Боловсролын Төв ‎Төрийн бодлого- Залуучуудын Оролцоо Зөвлөлдөх уулзалт зохион байгуулах гэж байна. НҮБ-ын Хүн Амын Сангийн суурин төлөөлөгч Залуучуудын талаарх НҮБ-ын бодлого хандлагын талаар маш сонирхолтой илтгэл тавина.

09:00 цагт: “Халал хүнсний сертификат” гардуулах ёслолын ажиллагаа ХХААЯамны байранд болно.

09:00 цагт: АТҮТ-ийн хурлын зааланд "Унадаг дугуй ба эрүүл мэнд" сэдэвт хэлэлцүүлэгтэй. Хэлэлцүүлэгт ЗТЯ, ЭМСЯ, НАЗГ, БОНХАЖЯ, Монголын авто замчин залуучуудын холбоо, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийнхэн оролцоно.

09:00 цагт: Европын Холбооны болон Хятад улсын зах зээлд нэвтрэхэд тавигдах импортын шаардлагуудын тухай сургалт МҮХАҮТ-ын 507 тоот хурлын танхимд болно.

11:00 цагт: “Баянзүрхчүүд баялагийг бүтээнэ” өдөрлөг  Жуковын талбайд болно.

11:00 цагт: Цуурын олон улсын наадам Монголд зохион байгуулагдах гэж байна. Энэ асуудлаар БСШУЯ дээр хэвлэлийн бага хуралтай.

11:00 цагт: Монгол Иран Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Гадаад хэргийн яам, Монгол улсын ШУА, Лалын Бүгд Найрамдах Иран улсын Гадаад хэргийн яам, Лалын Бүгд Найрамдах Иран улсын Гадаад хэргийн яамны Олон улсын судалгаа боловсролын төв хамтран “Монгол, Ираны эрт эдүгээгийн харилцаа, хамтын ажиллагаа” сэдэвт үзэсгэлэнг зохион байгуулж байна. Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагааг  Монголын үндэсний музейд зохион байгуулна.

11:30 цагт: “Нэгдсэн Үндэстний Байгууллагаас (НҮБ) Монгол Улсад 2017-2021 онд үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичигт гарын үсэг зурна. Хаана: Гадаад хэргийн яам

16:00 цагт: Сар бүр уламжлал болгон хийгддэг ээлжит В2В уулзалтаар дараах 2 асуудлаар ярилцаж санал солилцох болно. B2B уулзалт МҮХАҮТанхимын Их танхимд болно.

olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.