"Зөвхөн өнөөдөр биш... Өдөр бүр" автомашингүй гэсэн уриатай "Автомашингүй өдөр"-ийг  энэ бямба гараг буюу зургадугаар сарын 4-нд зохион байгуулахаар болсон. "Автомашингүй өдөр"-ийг нийслэлд зургаа дахь жилдээ зохион байгуулах бөгөөд эл өдөр агаарын бохирдлыг хэмжиж, иргэддээ мэдээлэл хүргэх юм байна. “Автомашингүй" өдрөөр гэр бүлийн эдийн засагт гарах хэмнэлт, хөдөлгөөний дутагдалд ямар нэмэртэйг таниулах зорилгоор "Зөвхөн өнөөдөр биш... Өдөр бүр" автомашингүй гэсэн уриалгыг дэвшүүлжээ.

Энэ өдөр Чингисийн талбайд 200 ахмадын хийн дасгал, Бодибилдингийн үзүүлбэр Урлагийн тоглолт,  дугуйн парад,  дугуйн экстрим үзүүлбэрээс толилуулах юм байна.Үүнээс гадна  Чингисийн талбай, Их тойруугаас дотогш зам, Сөүл, Анкарагийн гудамж, Сүхбаатар, Залуучуудын гудамж, Энхтайваны өргөн чөлөө буюу зүүн 4 замаас баруун 4 зам, Чагдаржав, Олимпийн гудамжнаас дотогш замуудыг хаах болсон тухай албаныхан мэдээлсэн юм. 

ЗЦГ-ын УСХ-ийн дарга, хурандаа Э.Бөхбат ярихдаа, “Автомашинаас татгалзах нь эрүүл мэнд, амьдрах орчинд ямар нөлөөтэй вэ гэдийг "Автомашингүй өдөр"-өөр дамжуулан ойлгуулахаар зохион байгуулдаг уламжлал тогтсон. Автомашинаас татгалзахад зам тээврийн ослын тоо, нийслэлийн хөдөлгөөний зохицуулалт эрс багасдаг. Эл өдрөөр хөдөлгөөний аюулгүй байдал, замын хөдөлгөөний дүрмийн сургалт сурталчилгааг урлаг соёлынхонтой хамтран зохион байгуулна. ЗЦГ-аас замын хөдөлгөөний дүрмийг хүүхдэд ойлгомжтой хэлбэрээр хүргэнэ” гэлээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • .. 2016-06-03 06:03:47
    өвөл ийм өдөр өө хий_ зун агаарын бохирдолд хэмжэ.эд нэг хэвийн гарна.
  • иргэн 2016-06-03 04:03:24
    замын цагдаагийхан хийх ажилгүй зүгээр л камер хараад хуралдаад сууж бдаг юм бх тэгээдл зөв бурууг нь олохгүй баахан торгууль бичиж явуулаадл больёооо
  • иргэн 2016-06-03 03:43:40
    замын цагдаагийн газар хотын даргын захирамжийг луйварын аргаар аши глаж байна хүн буулгаад 2 эгнээрүү дохиод байж байгаа машиныг 19200 төгрөгөөр торгож бна