Эгийн голын УЦС барихаар төлөвлөсөн газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа
Засгийн газраас Эгийн голын усан цахилгаан станцын барилга байгууламж, далан, усан сан, дэд бүтцийн болон туслах үйлчилгээний байгууламжийг барихаар төлөвлөсөн 36980.79 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргалаа.

Тусгай хэрэгцээний газрын талаар хийсэн судалгаанд үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас газрыг нөхөх олговортойгоор солих болон эргүүлэн авахад гарах зардлын хэмжээ, нүүлгэн шилжүүлэх хугацааг тохиролцон гэрээ байгуулж үе шаттайгаар шийдвэрлэх аж.

Үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн хөтөлбөр болох Эгийн голын усан цахилгаан  станцын далан, бусад барилга байгууламж, усан сан үүсэх газар нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг дэвсгэрт хамаарч байгаа юм. Төслийн техник эдийн засгийн үндэслэл, бүх төрлийн судалгаа, техникийн зураг төсөлд зааснаар усан сан бий болох талбайд Хутаг-Өндөр сумын Хантай багийн төв байгаа юм. Тус төвийг нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг Булган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны тогтоолоор гаргасан байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.