Улаанбурхан-улаанууд өвчний эсрэг вакцинжуулалт 88.1 хувьтай байна

Улаанбурхан-улаанууд өвчний эсрэг вакцинжуулалт 88.1 хувьтай хийгджээ. Энэ удаад 18-30 насны иргэд вакцин хийлгэсэн юм. Учир нь 1986-1998 оны хооронд төрсөн хүмүүс улаанбурхны дархлаажуулалтад хамрагдаагүй олон хүн байх магадлалтай гэж үзжээ. Улсын хэмжээнд 18-30 насны 624 мянга орчим иргэн байдаг аж.

Вакциныг 14 хоногийн хугацаатай эхлүүлсэн ч залуучууд хойрго хандсанаас дархжуулалтын хугацааг тавдугаар сарын 31-нийг хүртэл сунгасан юм.

Эдгээр иргэдээс жирэмсэн, эсвэл ямар нэг өвчний цочмог үедээ байгаа, сүүлийн нэг сарын хугацаанд вакцин хийлгэсэн болон өндөгний харшилтай бол улаанбурханы вакцинд хамруулаагүй юм.

П.УНДРАМ
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.