Оросын АШТ-ийг буруу шүүсэн Монгол шүүгчийн асуудал шуугиан дэгдээж байна
Өнгөрсөн сарын 27-ны өдөр ОХУ-ын чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн  57 кг-ын аваргын төлөөх барилдааны шүүлт олон улсын анхаарлын төвд ороод байна. Уг барилдааны шүүлтийг Монголын шүүгч Д.Сэрээтэр дэвжээн дээр шүүн явуулсан юм. Харин түүний алдаатай шүүлтээс болж Дагестаны шигшээ баг тэмцээнийг орхин явж, 57 кг-д ялалт авсан ОХУ-ын тамирчин олимпийн наадамд оролцохгүй хэмээн мэдэгдлээ.  

Тодруулбал Оросын АШТ-ий 57 кг-д шигшээд дэлхийн хошой аварга Виктор Лебедев, Европын залуучуудын аварга Исмаил Мусукаев нар таарч барилдсан юм. Якут, Дагестаны бөхчүүдийн Риог зорих эрхийн төлөөх чухал барилдаанд Виктор Лебедев 4:2-оор ялсан ч энэ нь  шүүгчийн алдаа байсан гэдгийг өдгөө ОХУ-ын  талынхан бүгд зөвшөөрч тэр ч бүү хэл аварга авсан тамирчин нь өөрөө хүлээн зөвшөөрөөд байна.

Тэд тэмцээнийг шүүн явуулсан Монгол шүүгч Д.Сэрээтэрийг буруутгаж байгаа юм. Зарим нь дотоодын тэмцээнээ Монгол шүүгчээр шүүлгэснийг  ихээхэн буруутгаж байна. Барилдааны дараа Оросын спортын бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд шүүгчидтэй хамтран бичлэгийг үзэж барилдааны дүнг хэвээр үлдээсэн ч  Анатолий Ковалёв /Орос/, Ашот Хачатрян /Армян/, Ц.Сэрээтэр, Б.Төмөрбаатар нарын дөрвөн шүүгчийг тэмцээнээс хасах шийдвэр гаргасан.

Тус тэмцээнд шүүгчээр ажилласан Б.Төмөрбаатар  Рио-2016 олимпийн наадамд шүүгчээр ажиллахаар болсон. Гэвч уг  үйл явдлын дараа Монгол шүүгчдийн нэр хүнд олон улсын түвшинд унаж байна.  Энэ асуудал ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хэмжээнд очжээ. Учир нь Дагестаны бөхийн холбоо Ерөнхийлөгч В.Путинд хандан захидал илгээсэн байна. 


 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ба 2016-08-22 08:58:18
    Яг яаж буруу шүүлт гаргасан юм бол, тэр Якутыг түрж гаргахад нь оноо өгөлгүй Якутад өгсөн юм уу?
  • очир 2016-06-04 13:57:14
    буруу шүүсэн юм огт олж харсангүй дэвжээний шүүгч өгөх ёстой оноог зөв л өгсөн бна шүү дэ
  • Shuugch 2016-06-03 06:56:52
    Sereeter onoogoo zuv ugsuur baihad devjeenii ahlah byrdaad onoog nemeed bna shuud dee haraaj
  • зочин  2016-06-03 04:01:14
    Сэрээтэр шүүгчид буруу алга
  • sanaa 2016-06-02 17:35:28
    buruu yum olj harsangvi ee shvvgchid buruu alga
  • Монгол 2016-06-02 14:18:28
    Хохь нь. Эд нарт ингэж шүүхэд гоёдон дөө. Хахахаха
  • Hi 2016-06-02 09:40:31
    Сэрээтэр илт буруу шүүжээ. Ингэж болохгүй л дээ. Цаадуул нь Сэрээтэрийг сайн ашиглаад хаяна даа. Амьтай нь ярих асуудал гарч мэдхээр болж. Болгоомжтой бай.
  • zochin 2016-06-02 09:34:43
    PUTIND KHANDLAA GEED YADAG YUM BE ? OROSYN UURSDIINKH NI BAAKHAN TAMIRCHDYG OLIMPID ORUULAKH UGUYG SHIIDEJI BAIKHAD,
  • gehdee ene muusain lalaryyd!!! 2016-06-02 09:20:17
    Muusain baga yastangyyd l bna s dee!!ed bainga tenegtdeg s dee!!hohino!!!
  • орос 2016-06-02 08:35:54
    оросын багууд бөхийн дэвжээн дээр энэ байтугай буу бариад гараад ирдэг дуракууд ш дээ
  • zochin 2016-06-02 08:31:35
    Shuugch buruu shuusen yum yuruusuu bhgui bna. Muusain Orosuud yalj, yalagdaj suraagui ПЯЗТАКУУД shuu
  • бөх 2016-06-02 08:30:02
    маш муу шүүсэн байна. ямарч чадвар алга
  • teneg 2016-06-02 08:07:34
    dandaa neg muu ner duulgana teneg huurnuud tumand unen bh heregtei chadahgui bol zailaach erguu huur be.
  • Зочин 2016-06-02 07:53:23
    Б. Сэрээтэр биш Ц.Сэрээтэр гэдэг юм Сансар мал минь, Оросуудад буудуулах нь дутаж дээ, Оросын аварга болох дэлхийн аварга болохоос хэцүү гэдэг үг бий байхаа