Дэлхийн шилдэг балетчид Монголын тайзнаа
Дэлхийн балетын урлагийн нүүр царай болж яваа шилдэг бүжигчид Монголын тайзнаа нэгэн дор цуглах гэж байна. “Night of Ballet” тав дахь удаагийн олон улсын балетын наадам  Монголын тайзнаа  энэ сарын 4-ны өдөр “Сorperete convention centre”-т  тоглогдох гэж байна. 

Тус наадамд Монгол, ОХУ, АНУ, Канад, Куба, Гүрж, БНХАУ, Японы шилдэг балетын театрын гоцлол бүжигчид оролцон, дэлхийн сонгодог урлагийн ноён оргил болсон бүтээлүүдийг толилуулах юм байна.


 
Тоглолтод оролцохоор “Бостон балет”-ын компанийн гоцлол бүжигчин Дасти Баттон, Лаша Хозашвили, ”Орландо балет” компанийн гоцлол бүжигчин Жосеф Гатти, “Синсинати балет” театрын гоцлол бүжигчин Родриго Алмаралес, Сируи Лиу, “Канадын үндэсний балет” театрын гоцлол бүжигчин Наояа Эбэ, Елена Лобсанова, “Комаки балет” компанийн гоцлол бүжигчин  Б.Батболд, Аяа Канеко нар оролцохоор хүрэлцэн ирсэн байна.

Харин манай улсаас АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин МУГЖ Д.Амархүү, УДБЭТ-ын гоцлол бүжигчин МУГЖ Н.Цолмон, Ч.Ганчимэг, СТА Б.Саруул, Б.Баасансүрэн, СТА Б.Төгөлдөр, А.Эрдэнэболд, О.Анужин нар оролцох юм байна. 



Тоглолтын нэгэн онцлог бол ”Орландо балет” компанийн гоцлол бүжигчин Жосеф Гатти ЭДБЭТ-ын гоцлооч О.Анужинтай, Д.Алтанхуяг ангийн анд УДБЭТ-ын гоцлооч Ч.Ганчимэгтэй хамтран тоглох юм байна. 

Дэлхийн шилдэг бүжигчдийг нэгэн дор хуран чуулж, орчин үеийн  сонгодог бүжгийн  урлагийн хөгжлийг  тодорхойлдог  олон улсын хэмжээний их наадам дэлхийд тоотой хэдэн оронд зохиогддогийн дотор Монгол улс ийм түвшинд хүрсэн Азийн гурав дахь орон болж байгаагаар бид бүхэн  үнэхээр их бахархаж байна хэмээн наадмыг Монгол улсад зохион байгуулахаар санаачилсан МУГЖ Д.Алтанхуяг онцлов. 

Уг тоглолт сонгодог урлагт хайртай, дуртай хүмүүсийн мэлмийг нээсэн гайхалтай болох болно гэдгийг тэрбээр хэлж байлаа.Тоглолтод оролцож буй жүжигчид бүгд өөр өөрийн гэсэн онцлогтой, шилдэг  үзүүлбэрүүдийг үзүүлэх тул үзэгчдийг удаахгүй гэлээ. 

“Night of Ballet” олон улсын балетын наадамд “Хунт нуур”, “Коппелия”, “Нойрсон буй гүнж”, “Дон Кихот” зэрэг дэлхийн ноён оргил болсон сонгодог бүтээлүүд тоглогдохоос гадна Монголын  сонгодог урлагийн шилдэг бүтээл “Уран хас” тоглогдох юм байна. 
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.