Эмэгтэй нэр дэвшигчдэд зайгаа тавьж өгөхийг хүсээгүй эрхмүүд
ХХБ-ны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээ


Б.Мэдрээ нь ЗХУ-ын Харьков хотын Инженер-Эдийн засгийн дээд сургуульд суралцаж төгссөн. Инженер-эдийн засагч мэргэжилтэй бөгөөд Худалдаа, хөгжлийн банкны үүсгэн байгуулагчдын нэг юм. Банк, санхүүгийн салбарт 28 жил ажилласан, Монгол Улсын гавъяат эдийн засагч гэсэн товч намтартай.

АН-ынхны найдвартай ар тал, Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээ. Тэр энэ удаад Сүхбаатар Багануур дүүргийн 59 дүгээр тойрог нэр дэвшин өрсөлдөхөөр болов. Түүний хувьд өнгөрсөн 2012 оны сонгуульд АН-аас жагсаалтыг 11-т эрэмблэгдсэн ч хамраараа тасдуулсан. Уг нь түүнийг АН-ынхан жагсаалтын хоёрдугаарт оруулаад байсан ч мань хашир найр тавьсаар ийнхүү 11 дүгээр эрэмблэгдсэн гэдэг. Гэвч энэ жил тэр найр тавихыг хүссэнгүй, нэр дэвшигчийн суудлаа хадгалж үлдлээ.

Энэ талаар Р.Амаржаргал гишүүн “Эрэгтэйчүүд гарцаагүй орон зайгаа тавьж өгөх шаардлагатай. Миний нэр дэвшсэн тойрогт ч ялгаагүй, нэг эмэгтэй нэр дэвшигчдээ зайгаа тавих шаардлага гарсан. Хэн үйлдэл хийх үү. Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, Б.Мэдрээ үйлдэл хийхгүй нь тодорхой байсан. Тиймээс би хийлээ” гэж мэдэгдсэн. Ийнхүү нүдээ дарж, чихээ бөгөлсөөр авч үлдсэн тойрог дээрээ Б.Мэдрээ МАН-аас Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатартай өрсөлдөнө.

Эдийн засгийн амь тарианд оруулчихсан энэ үед төрд түүн шиг банкир мэдээж хэрэгтэй гэх. Гэвч Б.Мэдрээ АН-ынхныг монголын эдийн засгийг элгээр нь хэвтүүлж байсан өнгөрсөн дөрвөн жил юу хийсэн бэ.  Б.Бурмааг УИХ-ын гишүүний суудалд дэнжигнэж байх үед “Чи сонгуулийн хуулиа цэгцэл. Би ганц жил юу хийх вэ дээ” хэмээн хойш суусан. Нэг үгээр тэр АН-ынхны тарьсан балаг дээр сууж өөртөө лай үүрэхийг хүсээгүй. Уг нь бол 28 жил банкир хийсэн арвин туршлагаасаа хуваалцсан нь илүү дээр байж. Өнөөдөр банкуудын чанаргүй зээлийн хэмжээ 900 тэрбум төгрөгт хүрчихсэн байгаа. Энэ салбарт хууль эрх зүйн орчин ус агаар шиг хэрэгтэй байна. Гэхдээ ниргэсэн хойно хашгирав гэгчээр нэгэнт дордчихсон эдийн засагт Б.Мэдрээ эргэлт авчрах нь юу л бол.Үүний оронд тэр өөрийн цуглуулсан арвин туршлагаа лекц болгон олон нийтэд хүргэсэн нь илүү биз. Ядаж л нийгмийн нэг хэсэг нь банкны хүү яагаад ийм өндөр байгааг мэдэж аваг.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин

Б.Мэдрээгийн нэгэн адил өөрийнхөө квотыг эмэгтэйчүүдэд найр тавихыг хүсээгүй нэгэн бол УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин. Түүний хувьд саяхан “миний улстөрийн нас дуусаагүй” хэмээж байв.
Н.Алтанхуягийн шинэчлэлийн Засгийн газарт хамгийн их “шинэчлэл хийсэн” хүн бол Х.Тэмүүжин. Тэрбээр хууль зүйн сайдын албыг хүлээн авангуутаа салбарыг нь самарч орхисон. Түүний энэ салбарт хийсэн шинэчлэл салбарынхны бараг л 90 хувьд таалагдаагүй. Үүний нэг жишээ бол Улсын прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгасан явдал. Энэ алба татан буугдсанаараа цагдаа цагдаагаа, шүүгч шүүгчээ, прокурор прокуророо шалгадаг болсон аж. Ингэснээр хуулийн байгууллагын албан тушаалтнууд эх захаа алдаж, сахилга хариуцлага суларсан тухай албаныхан дуулгадаг. Мөн Х.Тэмүүжин сайд байхдаа “Шинэчлэл” нэрийн цагдаагийн хувцсыг шинэчилсэн. Жилийн дөрвөн улиралтай манай оронд зохицохооргүй тас хар дүрэмт хувцсыг Х.Тэмжүүнгийн заавраар тараав. Энэ мэт алдаатай, эргэж харж, засч залруулах олон шийдвэрүүд Х.Тэмүүжингийнх. Х.Тэмүүжингийн гэх эдгээр хөрсөн дээр буух чадваргүй хууль шийдвэрүүдийг эхнээс нь хэдэн арван тэрбумаар засч, сайжруулж эхлээд байна.
Харин энэ зуур Х.Тэмүүжин дахин УИХ-д хүч үзэхээр бэлтгэлээ базаагаад тун завгүй сууна. Харин элит хэмээн нэрлэгддэг Сүхбаатар дүүргийнхэн тэдэнд итгэл үзүүлэх болов уу?

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сонгогч 2016-06-03 17:48:19
    Өнөөдөр маргааш ирээдүйн төлөө манай их хуралд хамгийн хэрэгтэй байгаа хүн шүү дээ Мэдрээ захирал. Цэвэр мэргэжлийн банкир маш сайн менежер учраас тэр
  • Songogch 2016-06-03 17:40:38
    Urgun ih medlegtei turshlagatai bankir, ter olon huniig udirdaad bankaa iim sain avch yvaa yum chini manai ulsad zailshgui heregtei hun, Medreeg demjij bn
  • зочин 2016-06-03 06:37:34
    нэр хүнд нь унасан УИХ гишүүн гээчийн юунд нь дурладаг байна аа Энэ нөхдийн байгаа царайнаас хархад нэг их боловсрол хэрэггүй юм шиг байгаа юм даан чдээ гэмээр ...
  • Зочин 2016-06-02 13:53:31
    Тэмүүжин шударга. урьдах Хууль зүйн сайдуудтай адил идэж уугаагүй. Мөнхоргил шиг эрдэнэт 5 хүнийг буудаагүй. Үймэаэн зохион байгуулаагүй. Ард олон дэмжинэ. Зори...
  • Medrelee 2016-06-02 12:42:55
    ene banknii oligarx ooriin mongoo osgoj bas idej uuh gej l deeshee zutgeed bgam da, ter deer orood ard olnoo bodood zeeliin xuugee buulgah erxem baagii bol bish...
  • эмнэлэг шорон болсон 2016-06-02 12:08:30
    эмнэлэг эрүүлжүүлэх болоод согтуу иргэд эмнэлэг цагдаагийн хооронд туйлдаж үхэж байна
  • Үнэн 2016-06-02 11:53:02
    Хувьсгалын өмнө хятад данжаадууд монголын ард түмнийг хүүгийн хүүгээр хүүлж цөлмөж байсан бол одоо Мэдрээ мэтийн захиралтай банкууд ард түмнийг хүүлж байна.
  • kkkk 2016-06-02 11:09:32
    Хүмүүс нэг л юмыг л ерөөсөө ойлгохгүйн өнгөрсөн 4 жилд АН л эдийн засгийн хэвтүүлчихсэн юм ярихын. Дэлхий даяараа эдийн засаг унасан шүү дээ.
  • Дорж 2016-06-02 10:23:52
    Ямар нүүрээ УИХ -д дэвшиж байгаа юм бол хөөрхий. Ичих нүүргүй болсон амьтан Одоо бас УИХ-ын гишүүн болохоор горьдиж сууна ийм хүмүүсийг төр бүү шургалуул.
  • Зочин 2016-06-02 10:05:53
    Их хурлын гишүүн болсон хүн баяждаг болохоор л үхэн хатан гишүүн олох гээд байхгүй юу?
  • зочин 2016-06-02 09:58:42
    Тэмүүжин ганц өмдтөй,явган явдаг байргүй ядуу юм бсан,одоо Ланд 570 унаад Америкийн элчингээр эргэлдээд том урвагч болжээ
  • zochin 2016-06-02 09:31:17
    ED NARYGAACH NEG DEMJINE SHUU > KHUU
  • Muusain alban tysaaliin heneetnyyd!!! 2016-06-02 09:24:15
    Ene hoyor etgeediig zailuulah heregtei!!!ene jilees ehlen luibarchidiig holdyylah heregtei uunii tyld ard tymenii boslogo zohih yosoor heregtei bna!!!yun songyy...
  • зочин 2016-06-02 08:01:04
    Тэмүүжин яахаараа заавал эмэгтэйчүүдэд байр сууриа тавиж өгөх ёстой юм, ёстой яршиг л байна. Офшорчингууд зөндөө олон байгаа бич. Ундрам гэж нэг оюун ухааны хом...
  • zaa 2016-06-02 07:51:55
    temuujin uls tord heregtei hamgiin zorigtoi ajillasan bolobch ondor tsol hangamj alban tushaaliin henee tussan generel hurandaanuud l chadsan shuu dee
    • unen shuuu 2016-06-02 07:52:48
      temuujin uls tord heregtei hamgiin zorigtoi ajillasan bolobch ondor tsol hangamj alban tushaaliin henee tussan generel hurandaanuud l chadsan shuu dee
  • зочин 2016-06-02 07:14:04
    ТӨРД ЭНЭ Л БИШ ШҮҮ.
  • жирийн иргэн 2016-06-02 05:28:45
    Тэмүүжингээс Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг сүйрүүлж, барилгыг нь өөрчилж, аппаратыг нь шатааж устгасан гэм бурууг нь асуух, тодруулах ёстой...............
    • иргэн 2016-06-02 10:39:47
      Ер нь бүгдээрээ эмнэлэгтэй, чуулгатай, нийгэмлэгтэй,тусгай тэтгэмжтэй, тусгай цалинтай байх нь зөв юм уу. Цэргийн төв эмнэлэгт маш том өргөтгөл хийсэн энд эмчлү...
    • ж 2016-06-02 06:03:17
      зөвөө яаж ял асуух уу?
    • zochin 2016-06-02 05:59:06
      Yag ynen. Syhbaatarchuud arai ene hugiin yumig songohgui bizee