Хүүхдийн баяраар Онцгой байдлын албаны 310 албан хаагч ажиллажээ

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхдүүдийн амгалан тайван баярлах нөхцөлийг хангах зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газрын анги, байгууллагуудын 310 албан хаагч, 64 автомашин, техник хэрэгсэлтэй бэлэн байдалд ажиллалаа.

Баярын арга хэмжээ болсон Чингисийн талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хүй долоон худаг, Найрамдал зуслан зэрэг газруудад учирч болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, Тэрэлж, Туул голын Хар усан тохой, Маршлийн гүүр, Яармаг, Сонсголонгийн гүүр зэрэг хүн ихээр төвлөрдөг голын эрэг дагуу амарч байгаа иргэдийг усны ослоос урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгсөн аж. Түүнчлэн нийслэлийн нутаг дэвсгэрийн ногоон бүс, Баянзүрх дүүрэг Их тэнгэр, бага тэнгэрийн ам, Түр хурх, Залаат, Хан-Уул дүүрэг Зайсан, Богины ам,Чандмань, Нүхт, Арцат, Түргэн, Жаргалантын ам, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг Шарга морьт, Шадивлан, Майхан толгой, Сэлх, Бэлхийн ам, Сонгинохайрхан дүүрэг Баруун, зүүн салаа Баянголын ам зэрэг газруудад аялж, амарч байгаа иргэдийг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгч ажиллажээ.


olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.