Н.Төгсцогт олимпийн  наадамд оролцох уу
Олон улсын боксын холбооноос нэгэн чухал шийдвэрийг гаргажээ. Тодруулбал Швейцарийн Лозаннь  хотноо тус холбооны ээлжит бус хуралдаж, Рио-2016 олимпийн наадамд мэргэжлийн боксын тамирчдыг оролцуулах асуудлыг хэлэлцээд дэмжсэн байна. Ингэснээр мэргэжлийн боксын тамирчид нас, туршлага хамаарахгүйгээр олимпийн наадамд өрсөлдөх эрхтэй болж байгаа юм. Өмнө нь ОУСБХ 2013 онд “Мэргэжлийн боксын рингэнд 15-аас доош тоглолт хийсэн, богино хугацааны гэрээтэй тамирчин олимпод оролцож болно” хэмээн шийдвэрлээд байсан  билээ. 

Тэгвэл манай улсын хувьд Лондонгийн олимпийн наадмын мөнгөн медальт Н.Төгсцогт 56 кг-д Риод зодоглох эрх нээгдэж байгаа. Одоогоор манай тамирчин олимпийн наадамд оролцох асуудлаар байр сууриа илэрхийлээгүй байна. Монголын боксын холбоо ч  байр сууриа илэрхийлээгүй байгаа юм. 

Дашрамд дуулгахад  ширэн бээлийтнүүдэд  олимпийн эрх олгох ганц тэмцээн үлдээд байгаа. Венесуэлийн Варгас хотноо долдугаар сарын 3-8-нд болох тэмцээнээс олимпийн 26 эрх олгохоор зарласан билээ. Уг тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүнд Н.Төгсцогт багтах уу гэдэг асуудал олны анхаарлыг татаж байна. Н.Төгсцогтын хувьд долоодугаар сард мэргэжлийн боксын дараагийн тулаанаа хийхээр төлөвлөөд байгаа аж. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.