“Цахим банкны аян”-ы дөрөв дэх тохирлын эзэд шагналаа гардан авлаа
ХААН Банкнаас орон даяар зарласан Цахим банкны урамшуулалт аяны дөрөв дэх тохирлын эздээр тодорсон  азтай харилцагчдыг ХААН Банкны удирдлагууд 5-р сарын 31-ний өдөр хүлээн авч талархал илэрхийлэн шагналыг гардуулан өглөө.    

Ширээний компьютерийн азтанаар Улаанбаатар хотын харилцагч П.Алтангэрэл, Булган аймгийн харилцагч Э.Оюунбилэг нар, Нөүтбүүкний азтанаар Улаанбаатар хотын харилцагч Ц.Цэлмэг, iPad-ны азтанаар Өмнөговь аймгийн харилцагч Д.Мандах, iPhone6s гар утасны азтанаар УБ хотын харилцагч Д.Гантулга, Токио хотод аялах эрхийн азтанаар  Завхан аймгийн харилцагч С.Эрдэнэсайхан нар ийнхүү шагналаа гардан авлаа.    
 
Азтануудын сэтгэгдлээс хүргэе.  

 Компьютерийн азтан П.Алтангэрэл: Би хувиараа бизнес эрхэлдэг. 2007 оноос хойш тогтмол  Мобайл банкаар гүйлгээ хийж байна. Их баяртай байна. олон хүмүүсийн амьдралд цахим банк эерэг өөрчлөлт авч ирж байгаа байх. Азтан болсондоо баяртай байна. ХААН Банкны хамт олонд баярлалаа. Олон олон хүнийг азтан болгож байрлуулаарай гэж хэлмээр байна.  



 
Компьютерийн азтан  Э.Оюунбилэг: Би “Хүрээ” дээд сургуулийн 1-р курст суралцдаг. Гэр бүлийнхэн маань надад мөнгө шижлүүлэхэд би ХААН Банкны карттай болохоор их амар байдаг. ХААН Банкны АТМ–ууд тоо олон бас Экспресс банкаар дамжуулан дансандаа орлогоо хийж болдог болохоор надад их таалагддаг. Ширээний компьютертэй болсондоо баяртай байна.


 
Нөүтбүүкний азтан Ц.Цэлмэг: ХААН Банкнаар 10 гаруй жил үйлчлүүлж байна. Би  Мобайл банкыг удаан ашиглаж байна. Ямар ч үед төвөггүй гүйлгээ хийх боломж олгодогт сэтгэл хангалуун байдаг. Би Мобайл банкыг ашиглаад азтан болсондоо баяртай байна. ХААН Банкны хамт олондоо баярлалаа.


 
iPhone 6s гар утасны Д.Гантулга: Манай гэр бүлд аз жаргал нэмсэн сайхан мэдээ боллоо. Манай гэрийнхэн их бэлэгшээж байгаа. Бид саяхан гэр бүлийнхээ шинэ гишүүнийг угтан аваад байгаа. Өнөөдөр охин эхнэртэйгээ ирж шагналаа авлаа. Олон харилцагчид банкны үйлчилгээг найдвартай хүргэдэг та бүхэнд баярлалаа.


 
С.Эрдэнэсайхан: Гэнэтийн сайхан зүйл боллоо. Миний хувьд  Мобайл банкыг ашиглаад хэдийнэ өдөр тутмын хэрэглээ болгосон. Мобайл банкнаас гадна олон ч шинэ үйлчилгээ гарсан юм байна. Тэр бүрийг ашиглаж сурах хэрэгтэй юм байна. Та бүхэн цахим банкинд бүртгүүлээрэй азтан болох боломж хүн бүрт нээлттэй байна. 


 
Тус аян 6-р сарын 30-ны өдрийг дуустал орон даяар үргэлжлэх бөгөөд 14 хоног тутам аль 1 цахим банкаар дагнан 5 болон түүнээс дээш гүйлгээ хийсэн харилцагчдаас 6 азтай харилцагчийг тодруулна. Дараагийн тохирлын эздийг тодруулах шууд нэвтрүүлэг 6-р сарын 12-ны Ням гарагт 19:40 цагаас МҮОНТ-ийн 1-р сувгаар хүрнэ.   
 
Та аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл  яг одоо  131917 дугаарт мессеж илгээж, info.khanbank.com  хаягт хандан, эсвэл 1800-1917 дугаарт залгах боломжтой.  
 
 
Амьдралдаа их, банкинд бага цаг зарцуулъя!
 

 
Бусдад түгээх
  • gplus