Сүйрсэн Египетийн онгоцны хар хайрцгийн дохиог илрүүлжээ

  Газар дундын тэнгист өнгөрсөн сард сүйрсэн Египетийн иргэний агаарын тээврийн онгоцны хар хайрцгийн дохиоллыг тэнгист хайгуул хийж явсан Францын тэнгисийн цэргийн шумбагч хөлөг онгоц илрүүлжээ. Улмаар дохиолол илүүлсэн байршилд хар хайрцгийг хайх ажлыг эхлүүлсэн байна.  Урьдчилсан байдлаар 3000 метрийн гүнд хэмээн байрлалыг тодорхойлж байгаа ч, үүнээс өөр зүйлийг тодорхойлж чадаагүй байгаа аж. Түүнчлэн, хар хайрцгийг тэнгисийн гүнээс татаж гаргах роботыг тухайн хэсэгт авчрахаар ажиллаж буй бөгөөд энэ ажилд долоо хоног зарцуулагдаж магадгүй гэдгийг эх сурвалжууд хэлж байна. 

    Францын Парис хотоос Египетийн Кайро хотыг чиглэн ниссэн Египетийн иргэний агаарын тээврийн MS804 онгоц тавдугаар сарын 19-ний өдөр газар дундын тэнгис дээгүүр нисч явахдаа ор сураггүй алга болсон байдаг. Онгоцонд 66 хүн зорчиж явсан юм. Сүүлд хамгийн сүүлчийн дохиог илрүүлсэн хэсгээс онгоцны зорчигчдын аврах хантааз гэх мэт эд хэрэглэл олдсон ч,  ослын шалтгааныг  тодруулах хар хайрцгийг олж чадаагүй байсан юм.  Одоогоор онгоц техникийн эврэлийн улмаас эсвэл гадны нөлөөтэйгөөр сүйрсэн эсэх нь тодорхойгүй байгаа юм.


Монголын мэдээ
Б.Даваа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.