Нэр дэвшигчдийг бүртгэх асуудлыг энэ сарын 6-ны дотор шийдвэрлэнэ
УИХ-ын 2016 оны сонгуульд оролцохоор бүртгэгдсэн 11 нам, гурван эвсэл хуульд заасан хугацаанд багтаан нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд тус тус хүлээлгэн өгсөн байна.

Эдгээр нам, эвсэл нэр дэвшигчдийнхээ нэр дэвшүүлсэн тухай хуралдааны шийдвэр, тэмдэглэл, нэрийн жагсаалт, нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл, нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг, өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг,  өр төлбөргүйг нотолсон татварын болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт, төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлт, ажил, албан тушаалаас чөлөөлөх тухай шийдвэрийн тус тус нотариатаар батлуулсан хуулбар, нэр дэвшигчийн намтар, иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар бүхий баримт бичгийг бүрдүүлж ийнхүү хүлээлгэн өгчээ.
Харин сонгуульд  бие даан нэрээ дэвшүүлэгчид бие даан нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш гурав хоногт буюу 6 дугаар сарын 1-ний дотор багтаан баримт бичгээ Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх ёстой.

Сонгуулийн ерөнхий хорооны даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг нэр дэвшигчдийн баримт бичгийг баримтын дагуу бүрдлээр нь хүлээн авсны дараа тэдгээрийг нягтлан шалгана. Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг 2016 оны 06 дугаар сарын 6-ны өдрийн дотор шийдвэрлэж тогтоол гаргана.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.