Сарын дотор 28 сая төгрөгийн алдагдал хүлээсэн Railbus өдгөө ашигтай ажиллаж чадаж байгаа юу
Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор нөгөөтэйгүүр хотын иргэдийг дэлхийн бусад хотын иргэдийн адил нийтийн тээврээр түргэн шуурхай үйлчлүүлдэг болгохоор Railbus буюу төмөр замын автобусыг үйлчилгээнд явуулж эхэлсэн. Ингэхдээ нэлээдгүй өндөр үнээр худалдан авсан юм. Тодруулбал RA-2 маркийн энэхүү төмөр замын автобусыг  3,9 сая ам.доллараар хойд хөршөөс өнгөрсөн 2014 оны тавдугаар сард худалдан авч, зургадугаар сарын 6-ны өдрөөс эхлэн Амгалан-Толгойд чиглэлд явуулсан юм. Энэхүү нээлтийн үйл ажиллагаан дээр албаныхан нүүр дүүрэн мишээлтэйгээр хотын иргэд зам дээр түгжирч зогсохооргүй боллоо хэмээж байсан.
 
Иргэд ч эхний хэд хоногт үзэж сонирхон хоёр гурваараа Railbus-аар зорчсоор байсан. Гэвч энэ байдал нэг их удаан үргэлжилсэнгүй иргэд хотын төвдөө өнөөх автобусаа хүлээж байгаад түгжрэлтэй замаараа явахыг илүүд үзлээ. Үнэндээ иргэд хотын төвөөс төмөр зам руу явахаас  төвөгшөөсөн хэрэг. Нөгөөтэйгүүр  500 төгрөг төлөөд хүрэх газартаа 3500 төгрөгөөр явж хүрэхээс татгалзсан юм. Тиймээс л өндөр үнээр ирсэн их хотын унаа  гэж нэрлэгдээд байгаа төмөр замын автобусыг оруулж ирэхээсээ өмнө судалгаагаа сайн хийх хэрэгтэй байсан гэдгийг хүн бүр хэлэх болсон билээ.
 
“Railbus”-ыг худалдаж авах, зам тавих, зогсоол тохижуулах, төмөр зам руу явган зорчигч алхах зам тавих зэрэг ажилд 3.5 тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ их мөнгөө хэд дахин нэмэгдүүлж олно хэмээн тооцоолон  оруулж ирсэн нь тодорхой. Гэвч үйлчилгээнд явж эхлээд сард ердөө 1.8 сая төгрөгийн орлого олсон бөгөөд Улаанбаатар төмөр зам 28 сая төгрөгийн алдагдал хүлээсэн байдаг. Үнэндээ Төмөр замын автобусанд өдөрт 30-40 хүн үйлчлүүлдэг хэмээн  ажилчид нь хэлж байсан юм. Хэрэв  байдал энэ хэвээр байвал УБТЗ ихээхэн алдагдал хүлээж мэдэхээр байгаа гэдгийг учир мэдэх хүмүүс ахин дахин сануулж байлаа. 

Дэлхийн улсууд тээвэртээ ашиглаад ашигтай байлгаж чадаад байгаа энэ унааг манайх ч гэсэн зөв ашиглаж нэгэнт худалдаж авсан зардлаа нөхөж цаашлаад ашгаа гаргаж авах хэрэгтэй гэж ярих хүмүүс дэндүү олон болж, Нийслэлтэй ойр байдаг ч ачааллаа даадаггүй Дархан, Эрдэнэт, Зүүнхараа  гэх мэт газар луу аялуулдаг болбол магадгүй  ашгаа өгөх ч юм билүү гэх саналыг удаа дараа гаргаж тавьсан юм.  Дээрх газруудын хувьд галт тэрэг ачаалал ихтэй байдаг тул иргэд хувийн унаагаар аюултай замаар зорчдог,учир нь энэ чиглэлийн автозам маш их эвдрэлтэй тул осол аваар гарах нь элбэг. Түүнчлэн  хувийн микро, таксинуудын жолооч нар өөрсдийн дураар үнэ хөлсөө нэмдэг байдал иргэдийг ихээр бухимдуулдаг билээ.

Ингээд  2014 оны есдүгээр сараас Дархан-Улаанбаатар чиглэлд Railbus аялж эхэлсэн юм.Railbus нь өглөөний 09:40 цагт Улаанбаатараас гарч 13:30 цагт Дарханд хүрснээр, Дарханаас 13:54 цагт гарч, Улаанбаатарт 18:12 цагт ирэх аж. Улаанбаатар Дарханы чиглэлийн РА-2 Railbus  Зүүнхараа, Мандал зэрэг өртөөгөөр  дамжин өнгөрдөг билээ. Төмөр замын автобусаар Улаанбаатар-Дарханы хооронд том хүн  20700, хүүхэд 8900 төгрөгийн, Улаанбаатар-Зүүнхараа хооронд том хүн 17300, хүүхэд 7300 төгрөгийн, Зүүнхараа-Дархан хооронд том хүн 15500, хүүхэд 6900 төгрөгийн үнэтэй тасалбараар тус тус зорчдог билээ.

Ийнхүү алдагдалтай ажиллаж байсан Railbus орон нутгийн үйлчилгээнд явснаар алдагдлаа нөхөж багагүй ашигтай ажиллана хэмээн албаныхан үзэж буйгаа тухайн үед хэлж байсан. Харин “Railbus”–аар зорчих болсон иргэд өнөөх там болсон замаараа явахгүй болсондоо ам сайтай байсан юм. Тэгвэл өнөөх аль аль талдаа магтаад байсан “Railbus” нь хэр ашигтай  байгаа талаар албаныхан тийм ч их зүйлийг ярихгүй байна.Тиймээс алдагдалгүй ажиллаж чадаж байгаа эсэхийг нь сонирхох  хүмүүс нэлээдгүй байгаа юм. Иргэдийн хэлж буйгаар Дарханыхан  “Railbus”-аар тийм ч их үйлчлүүлдэггүй гэж байна. Мөн л цөөхөн хэдэн хүнтэй аялдаг хэмээн ярьж байна. Нэгэнт гараагаа дутуу дулимаг судалгаанаас болж буруу эхлүүлсэн бас нэлээд өндөр үнээр авсан энэ унааныхаа  хэр ашигтай ажиллаж байгаа талаар албаныхан тайлан тавих цаг болжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hust 2016-06-03 06:06:32
    um hiij dga ulsuudiig um hiideggui heden nuhuduud ingej dairj bdag ni mongol uhaan.urid ZG uu hiijsen um medehgui um bna.
  • ХУЛГАЙЧУУД 2016-06-02 14:49:47
    БҮХЭЛ БҮТЭН ХУЛГАЙ ДЭЭРМИЙН СҮЛЖЭЭ. АСАР ИХ ХОХИРОЛТОЙ ГЭМТ ХЭРЭГ. ЗАХИАЛАГЧТАЙ ГҮЙЦЭТГЭГЧТЭЙ. ЗААВАЛ ШАЛГАХ ЁСТОЫ ТОМООХО ГЭМТ ХЭРГҮҮДИЙН НЭГ.
  • №-"₮ 2016-06-02 11:55:10
    ДЭЭР ҮЕИЙН МЭДЭЭ ОРУУЛААД БАЙХ ЮМ ДААА НААД ТАРИФ НЬ БУУЧИХСАН ШҮҮДЭЭ
  • оллоо 2016-06-02 10:23:21
    Ганц өнгөтэй өөдтэй юмаа муулах гэсэн санаа байна Алдагдалыг орос монголын хамтарсан компани үүрээд ард иргэд бидэнд үйлчилж байна гэж ойлгож байгаа шүү Зорчи...
    • тэнэг малд 2016-06-03 03:48:43
      мал гэхэд багадмаар мулгуу вэ. сайн дураараа алдагдал хүлээдэг компани гэж юу байсан юм. алдагдлыг зөвшөөрч байгаа бол төсвөөс нөхөж авахаар тохиролцсон гсн үг
  • j 2016-06-02 06:00:40
    зүүнхараа УБ хот хоёрын хооронд 12300 төгрөгөөр явдаг юм энэ хөдөө орон нутагт явснаар хүмүүсийн талархлыг их хүлээж байгаа унаа шүү цаашид байнга явах ёстой
  • Zochin 2016-06-02 04:14:37
    ulaanbaatar tumur zam anhnaasaa aldagdaltai gdgiig ni medej bsan. Hotiiin darga. Bolon an namiin shahaas yum bishu. Ugaasaa ubtz iin darga gd an namiin nuhur bn...
  • иргэн 2016-06-02 04:07:35
    Зорчигч тээвэр дандаа алдагдалтай байдаг ш дээ. Хотын нийтийн тээвэр, төмөр замын зорчигчдын вагон гээд л.
  • test 2016-06-02 03:44:44
    dfa
  • хотын иргэн 2016-06-02 03:17:58
    энэ талаар ойрын 10 хоногтой багтаан сурвалжлах хэрэгтэй шүү...Ялангуяа үүл баатараас асуу....
  • зочин  2016-06-02 03:17:00
    Мөнгийг нь цавчсан хотын дарга нар бусад нь хамаагүй байх аа, луйварчдад
  •  2016-06-02 01:49:53
    Тэгээд өөрөө яваад асуугаад сурвалжлаач дээ, сэтгүүлч ухаантай юм бол.