Өнөөдөр болох үйл явдлууд
09:30 цагт: Хааны эрэлд-2016" олон улсын сургуулийн хүрээнд дэлхийн орнуудын цэрэг эрс Монголын багачуудад дотуур байр барьж өгч байна. 40 хүүхдийн дотуур байрны барилгыг хүлээн авах ёслол Төв аймагт болно. Нэгдсэн унаа  09.30 цагт хөдөлнө.

11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Автомашингүй өдрийг зохион байгуулах талаар замын цагдаагийн газраас мэдээлэл хийнэ.

11:00 цагт: MN-Мэдээллийн төвд Захиргааны хэргийн шүүхээс “Глоб кредит” ХЗХ-ны хөрөнгийг үнэгүйдүүлсэн, энэ нь төрийн буруу болохыг тогтоосон шийдвэр гаргажээ. Үүнтэй холбогдуулж тус ХЗХ-ны захирал асан Ж.Мэндбаяр хэвлэлийн бага хурал зарлалаа.

13:00 цагт: Тогтвортой хөгжлийн зорилтуудыг Улаанбаатар хотод тодорхойлох, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд шаардагдах урт хугацааны бодлогын баримт бичиг болон хөгжлийн зорилтуудад хүрэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах чиглэлээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Улаанбаатар хот хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар боллоо. Энэхүү санамж бичигт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман нар Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд гарын үсэг зурна.
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.