Ерөнхий сайдын сонгогчдын саналыг  “худалдаж авах” төлөвлөгөө
Засгийн газрын даваа гарагийн хуралдаанаар тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ. Тодруулбал, Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийг 21 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо. Мөн нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийн доод хэмжээг 251 мянга, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 216 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоов. Мөн нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 2016 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сард 140 мянга, асаргааны тэтгэврийн хэмжээг сард 64 мянган төгрөг байхаар тогтоолоо. Өөрөөр хэлбэл, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 10 орчим хувиар нэмэгдүүллээ.

Гэвч энэ шийдвэр яагаад ч юм сайн мэдээ шиг сонсдохгүй байна вэ? Учир нь улсын төсвийн алдагдал 640 тэрбум төгрөгт хүрчихсэн энэ үед Шийдлийн гэх Засгийн газрын энэ шийдвэр хэтэрхий хийсвэр байна. Үнэндээ төсөвт ийм хэмжээний чадал байгаа гэдэг нь ч эргэлзээтэй. Төсвийн алдагдлын хор уршгийн эцсийн дүнд иргэд л үүрдэг. Тойргийн сонирхол, дахин сонгогдох хүслүүд тань төсвийг мөлхүүлчихээд байна. Сонгуулийн жил бол төсөв алдалдалд ордог. Үүнийг эдийн засагчид ч хүлээн зөвшөөрдөг. Гэвч одоо бол эдийн засаг элгээрээ хэвчихсэн.
Эрхэм Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Төрийн албан хаагчидыг тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжинд салбар бүр харилцан адилгүй 12-36 сартай тэнцэх хэмжээний тусламж олгодог асуудлыг нэг мөр цэгцлэн салбар үл харгалзан 12 сараар тогтоох шаардлагатай байна” байгаа тухай чуулганы танхимд цуурайтуулж байна. Үнэндээ байдал ингэтлээ дор орчихсон. Та мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Мөн та АН-ынханг эдийн засгийг амь тарианд оруулсныг хүлээн зөвшөөрч “Хасъя, багасгая, тэсье, тэвчье гэдэг зүйлүүдийг ярих хэлэх байтугай бодох хүсэлтэй улс төрч л лав байхгүй байх. Тэр тусмаа ийм зүйл хийх хүсэлтэй Ерөнхий сайд байна гэдэг, нуугаад яахав, хүсээд байх зүйл биш. Гэхдээ гашуун ч гэсэн эм. Гачлантай хяслантай ч, гарцаагүй хийх ёстой ажлыг барьж авахаас өөр сонголт энэ удаагийн Ерөнхий сайдад, Засгийн газарт байхгүй байна аа. Цалин хөлсийг ганц жилдээ нэмэхгүй, тэвчиж ойлгож хандах нь эдийн засагтаа илүү өгөөжтэй гэсэн байр суурийг илэрхийлж байгааг бас бодолцохгүй өнгөрч болохгүй байна. Төрийн албаныхны цалингийн нэмэгдлийг түр тэвчих нь хүндрэлтэй энэ үед хувийн хэвшлийнхнийг ч хөлдөө чирэхгүй, хүнд хэцүү энэ үед тэдэнд бас амьсгаа авах боломж олгох юм” гэж байв.

Гэвч та эдгээр уран сайхан үг өгүүлбэрээ “мартсан” бололтой. Сонгуулийн сурталчилгаа эхлэхээс хэдхэн хоногийн өмнө гаргасан энэ шийдвэр АН-ынхан том тус хүргэх нь мэдээж. АН-ынхан болоод та “бид тэтгэвэр тэтгэмжийг хэдхэн хоногийн өмнө нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Энэ бол сайхан ирээдүйн эхлэх” гээд л уран хөхөөний дуугаар уянгалуулж өгнө. Гэвч харамсалтай нь тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлийг дааж чадахааргүй төсөвтэй энэ үед гарсан Ч.Сайханбилэг таны энэ шийдвэр иргэдийн саналыг “худалдаж авах” төлөвлөгөө гэхээс өөрөөр тайлбарлагдахгүй байна.

Тайлбарлах ч боломжгүй юм.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • боолоос 2016-06-05 12:30:02
    4Жил тагбайж байгаа хэдэн илжиг хуурах гэж байгаа юм гэнээ
  • zochin 2016-06-03 11:04:41
    tusuw aldagdaltai ene uyd sanxuujiltei yaax bee
  • Undraa 2016-06-02 19:01:38
    Ediin zasag zogsongi baidald ene uyed tetgever tetgemjiig bagaar nemj baij ediin zasgaa amisgaa avahuulna tosov aldagdald orsoniig hun bolgon medej bgaa.
  • novshnuud garahgviee 2016-06-02 14:38:21
    gartsnaas garaad 2-r egneervv orohdoo vrgeljilsen shugam dawsan geed torgoj bga malnuud, iim yum baij bolohu? arai dendvv yumaa, novsh gej AH dahij garahgviee
  • bodit unen shuu 2016-06-02 13:59:31
    Saihanbileg utsan huuheldei ooroo ajilaa og chi songuulid garah nuur baihgui mongol toroos zail tetgeber nemj huuhded beleg ogch shou hiigeed songuuli shou
  • hereggui 2016-06-02 11:28:56
    Unachihsan ediin zasagtai baihad odoo yum nemeeg yah yum be, uls oron irged yaduurch bgaag mederch bna uu, huu min, hurdan ajlaa huleelgej ug, absan ni nemeg.
  • бодит байдал 2016-06-02 11:22:30
    ердөө л 10% доромжилж чадаж байгаа юм шүү харин нөгөө хэд доромжлуулж байх даа таарсан амьтад баярлаад сууж байгаа
  • анхааруулга 2016-06-02 09:00:28
    торгох болхоороо хөдлмрийн хөлсний доод хэмжээний 10%гэчхээд нэмэх юманд байхгүй шүү тэгвэл наад гаргасан хууль дүрмээ нэг хар да
  • 333 2016-06-02 08:17:31
    Сонгууль дөхөж байхад эд нар нэрээ хурдан шуурхай байгаа шүүү Тэр төсөвн хаанч байгаан
  • 123456 2016-06-02 07:51:03
    Энэ Сайханбилэг хорооны засаг дарга хийх ч чадвар байхгүй. эхнэрийнхээ салонд менежер хийгээд л байж байхад таарна.
    • Irgen 2016-07-03 10:34:32
      Unen shuu, пионерийн удирдагч ч шуу дээ. Эдийн засагч ч биш байж эдийн засаг гэж худлаа олон удаа давтаж хэлээд болох юм шиг солиорсон.
  • C. bayar 2016-06-02 06:38:30
    Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байгаа улсуудаас С.Боргилыг онцлох нь зөв. Монголын түүхэнд АНУ-д банкны захирал хийж байсан анхны монгол хүн. 24 насандаа Сангийн я...
  • нямгэрэл 2016-06-02 04:58:46
    сонгууль дөхөөд ирхээр энэ гишүүд юу ч хийж чадах чадалтай болох юм. урьд нь нэмэж байхгүй юугаа хийсийн. худлаа сонгуулийн сурталчилгаа АН-ынхны
  • саруул  2016-06-02 04:07:47
    хаана нуусан мөнгөө гаргаж ирж байнаа, одоо л сайханбилэгийн хэр мөнгө идсэнийг харцгаая. хууль зөрчсөн мөнгө угаасан луйварын сонгуулиа гэж.
  • иргэн 2016-06-02 03:21:03
    энгийн иргэдийнхээ тэтгэврийг цэргийнхэнтэй адил болго цэргийнхэн эрт тэтгэврт гарна бас өндөр тэтгвр авна энгийнхэн насныхаа эцэст тэтгвр авсан болоодл бурхан ...
  • Иргэн 2016-06-02 02:27:12
    Өөрийгөө Санта гэж бодсийн байхдаа....оймсоор хуураад бүтэн жил алга болчдог кк
  • ИРГЭН 2016-06-02 01:47:09
    2012 ОНД МОНГОЛЫГ ДАМЖУУЛЖ БААХАН КАБЕЛЬ ТАТААД МОНГОЛЧУУДЫГ АРАБЫН БАЯЧУУД ШИГ АМЬДРУУЛНА ГЭХ МАЯГААР ХУУРСАН, ОДОО БОЛ БАЙХГҮЙ МӨНГӨ ТАРААНА ГЭЖ ХУУРАХААР Б...
  • пенсионер 2016-06-02 01:43:23
    ямарч байсан миний хувьд сайхан мэдээ байна.
  • Зочин 2016-06-02 01:35:59
    Түр зуур оффшорын мөнгөнөөсөө өгнө биз
  • саранчимэг 2016-06-02 01:12:57
    сайханбилгээ цэргийнхэнд хэмээд байхдаа яахав дээ тэд нар чинь өндөр тэтгэвэртэй шүү дээ
  • zz 2016-06-02 01:08:33
    edgeer gai lainuudaas songuuliar l saltsgaana shuu.bugd sanalaa idevhtei uguurei.erdene.saihanbileg.batbayr.bayrtsogt.garamgaibaatar.bathuu...
  • бүгд мэдийшдээ. 2016-06-02 01:01:43
    гадаад нуусан мөнгүүдийг нь аваач. тэд хулгайлсан хахуульдуулсан болоод л ийм мөнгөтэй байгаа. өөрсдөө ийм мөнгө цуглуулах наймаа хийсэн үү. бүгд мэдийшдээ.