Музейнүүд хүүхдүүдэд үнэгүй үйлчилж байна

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийслэл дэхь музейнүүд хүүхдүүдэд үнэгүй үйлчилж байна.

3анабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей энэ өдөр “Урлаг ба хүүхэд нас 2016” өдөрлөгийг зохион байгуулах юм байна. Харин Үндэсний түүхийн музей өнөөдөр хүүхдүүдэд мөн үнэгүй үйлчилнэ. Жил бүр энэ өдрийг угтан олон арга хэмжээ зохион байгуулдаг уламжлал олон жилийн өмнөөс тогтжээ. Энэ жил “Үлгэрийн баатрын ертөнцөөр аялсан нь” хэмээх сонирхолтой арга хэмжээг зохион байгуулах юм бйна.  Үндэсний түүхийн музейн өмнөх талбайд хүүхдүүдийг үлгэрийн баатрууд угтах бөгөөд хүсвэл тэдэнтэй цуг зургаа авахуулж болох юм байна.

Чойжин ламын сүм музей “Бүтээлч хүүхдүүд-2016" өдөрлөг зохион байгуулахаар бэлтгэсэн байна. Энэ жилийн арга хэмжээнүүдээ “Хүүхэд бүхэн хөөрхөн” уриан дор явуулахаар болжээ. Өмнөх жилүүдэд болсон өдөрлөгүүдэд үзэгч хүүхдүуд маш идэвхтэй оролцсоор ирсэн нь Чойжин ламын сүм музейн хамт олонд урам зориг хайрласан байна. Тиймээс энэ жил гар зураг, зохион бичлэг, уран бичлэгийн уралдаан болох бөгөөд бас нэгэн онцлог нь гэвэл зорилтот бүлгийн 1000 гаруй хүүхдийг тусгайлан зохион байгуулж буй арга хэмжээнүүддээ хамруулахаар болжээ. Нийслэлийн V сургуулийн дэргэдэх ардын урлагийн “Эгшиглэн-3” хамтлаг, залуу уран бүтээлч Ата Боргужин, “Хурган крью” хамтлаг энэ үеэр үзэгч хүүхдүүдэд уран бүтээлээ толилуулах юм байна. Ийнхүү Чойжин ламын сүм музейд очсон хүүхдүүд маань түүхийн дурсгалт үзмэрүүдтэй танилцаад зогсохгүй урлагийн тоглолтыг үзэж сонирхох боломжтой.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-06-01 11:19:50
    Mongoliin muzeinuudeer orohoor hool esvel umhii unerteed baidag um.
  • зочин 2016-06-01 02:55:59
    Өнөөдөр үрс маань тусгаар улсдаа сүүлчийн удаа үнэгүй музей үзэх юм .Маргааш Эбийтэнгүүдийн хятадаас зээлж авсан 2,3 тэрбум долларын нөхөөсөнд улсаа өгөх нь