Х.Болорчулуун: Парламентад гадаадынхны гар, хөл бологсод байна гэж үзэхээс өөр арга алга
УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар мар­гааш /өнөөдөр/ Ашигт малтмалын болон Газрын тосны тухай хуулиудын эцсийн хэлэлцүүлгийг хийх гэж байгаад та эсрэг байр суурьтай, нэлээд бу­химдангуй яваа. Ингэж яаравчилж байгаа нь цаанаа өөр санаа агуулж байна гэж үзэж байгаа хэрэг үү?

-Маш чухал хуулиудыг маргааш /өнөөдөр/ хэлэл­цэхээр төлөвлөсөн. Тэр дундаа Ашигт малтмалын тухай хууль бол Монгол Улсын цаашдын хөгжил, цэцэглэлт, ард иргэд баялгаасаа хүртэж чадах эсэхтэй холбоотой хамгийн чухал ач холбогдолтой. Гэтэл үүнийг морин дэл дээр давхиж яваатай адил тун яаруу, сандруу байдлаар хэлэлцэж, түүхий болгох гэж байгаад харамсаж байна. Үдээс өмнө эхний, үдээс хойш эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Тиймээс энэ том хуу­лийг ингэж түүхий гаргаж болохгүй гэдэгт ганц би ч биш бие даагчдын зөвлөл эсрэг байр суурьтай байгаагаа мэдэгдсэн. Яаж ч бодсон ямар ч хуулийг ингэж шуурхайлах нь зүйд нийцэхгүй шүү дээ.

Үнэн хэрэгтээ ардаа том ордтой хүмүүс өөрсдийнхөө төлөө үйлчилж байна. Тэд л мөнгөтэй, баян чинээлэг байвал бусад нь хамаагүй гэсэн байр суурьтай байгаа бололтой. Тэр ч байтугай гадаадынхны гар хөл болж буй хүмүүс энэ парламентад байна гэж үзэхээс өөр арга алга.

-Гишүүд эхнээсээ бус­дын цусыг шинжиллээ гэж загнуулаад байхад гадныхны гар, хөл бологсод гэж ха­маа­гүй хэлж болж байна уу?

-Баялагтай холбоотой энэ том хуулийг зөвхөн лобби­гоор явуулж байгаа нь ажиглагдаж байна шүү дээ. Латин Америкийн зарим, Африкийн ихэнх орон ингэж л баялгаа цөлмүүлсэн шүү дээ. Харамсалтай байна. Бид Ашигт малтмалын тухай хуульд өмнөх алдаагаа засч, сайжруулъя гэж хэлсэн. Тухайлбал энэ хуулийн 5.3, 5.4-т заасан баялгийн эзэн Монгол Улс болоод ард түмэн өөрсдийн баялгаа худалдаж авдгийг болиулах зүйл заалтыг шигтгэж өгье гэж хүссэн.

Мөн хөрсөн доорх баялгаа гадаад улсуудын жишгээр үнэлдэг болмоор байна гэдгээ хэлсэн. Харамсалтай нь эд­гээрийг хэлэлцэхгүйгээр ор­хихоор болсон. Энэ чухал заал­туудыг орхигдуулж байгаа бол угаасаа хуулийг хэлэлцэж яах юм бэ.

-Таныг ажлын хэсгээс хассан гэсэн үү?

-Ашигт малтмалын хуу­лийн ажлын хэсэгт бие даагчдын зөвлөлөөс төлөөлөл болгон намайг оруулсан. Гэвч баасан гарагт байнгын хорооны хуралдаанд зөвхөн АН-ын бүлгийн гишүүд орол­цож, бусад нам, эвсэл бие даагчдын төлөөлөлгүйгээр хуралдсан болоод, чуулганы энэ удаагийн хуралдаанаар оруулахаар болсон байна. Ажлын хэсгээ цомхон болгож байна гээд хасчихаж.

-Ажлын хэсгээс хассан шалт­гаанаа хэлээ юу?

-Анх 12-13 хүний бүрэл­дэхүүнтэй ажлын хэсэг байсан бол одоо 8-9 болж байгаа юм билээ. Гэхдээ чухам яагаад хассан тухайгаа хэлээгүй.

-Та эсрэг саналтай гээд хуралдаа оролцдоггүй байсан юм биш үү?

-“Шударга ёс эвсэл”-ийнхэн, МАН-ын бүлгийнхэн бид зарим зүйл, заалтад санал нийлэхгүй гэдгээ хэлсэн. Тиймдээ ч зарим үед хуралд оролцдоггүй байсан нь үнэн. Хамгийн гол нь баялгийн эзэн манайх 34 хувиа авна, та нар мөнгөө оруул 66 хувиа ав гэх учиртай. Гэтэл бид өөрийн баялгаа худалдаж авч байгаа нь утгагүй. Үүнийг засах хэрэгтэй гэхээр үгүй гэх утгатай асуудал ярьдаг. Мөн бусад орны жишгээр газрын доорх баялгаа үнэлдэг болох хэрэгтэй. Европын ихэнх оронд үнэлдэг. Хэрвээ бид ажлын хэсгийн хуралд оролцчихвол олонхоороо зүт­гээд алх цохиод л явчих гээд байсан юм. Харамсалтай нь одоо өөрсдийн сэтгэл санаа өөр бусад асуудалд нийцүүлэн, цааш нь явуулахаар бол­чихлоо. Ингэж том хуулийг яаравчлан батлах гэж байгаа хүмүүсийн оюун ухаан эрүүл үү гэж асуумаар байна.

-Та Газрын тосны тухай хуулийг ч эсэргүүцээд нэмэр гарахгүй болчихов уу?

-Газрын тосны хуулийн эцсийн хэлэлцүүлгийг мөн л маргааш /өнөөдөр/ хийх гэж байна. Үнэн хэрэгтээ маш сул хууль. Өмнөх ололттой зүйл, заалтуудаа бүгдийг сая ухраачихлаа. Ажлын хэсэгт гурван хүн байгаа бөгөөд үндсэндээ хоёр нь л хэлэлцэн явуулж байгаа. Энэ хууль нэг компанид үйлчлэх гэж байна. Монгол Улс ганцхан компанид үйлчлэх хууль гаргаж болно гэж үү.

“Дачин тамсаг” компанийн 1993 оны гэрээ ямар алдаг­далтай, Монгол Улсад хохи­ролтой вэ гэдгийг бид өмнө нь хэлж байсан. Дэлхий нийтэд газ­рын тосноосоо 50-иас дээш хувийн ашиг хүртдэг. Ялан­­гуяа бү­тээгдэхүүн хуваах гэрээний загвар улс Индонези 71 хувиа авдаг. Гэтэл манай улс 24-хөн хувийг хүртдэг. 1993 оны гэрээгээр зүйл, заалтаар өөрч­­лөхгүй гэдэг заалтыг хуульд тусгаж оруулж байна. Үүний цаана сайхан үгээр халхавчилсан гадаадын хө­рөнгө оруулалтын үүрэг байж болохгүй.

-Гэхдээ энэ нь эдийн за­саг хямралтай байгаа үед хэрэгтэй гэж яриад байгаа шүү дээ?

-Бид энэ байдлаар Ашигт малтмалын болон Газрын тосны тухай хууль гаргаад байвал бусад сайн, сайхан яваа орны жишгээр баялгийн эзэн байж чадахгүй нь. Тиймээс ч бие даагчид УИХ-ын энэ өдрийн /өнөөдрийн/ чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ хэлье.

-Бие даагчид хэдий чуул­ганы хуралдаанд орол­цохгүй гэж байгаа ч зав­сарлага авах эрхгүй. Тэгэхээр олонхоороо шийдээд явчих юм биш үү?

-Биднээс өөр оролцохгүй эсвэл завсарлага авах бо­ломжтой бүлгүүд байгаа гэж найдаж байна. Эсвэл хэлэлцэж болно. Гэхдээ наадам хүртэл ажиллаад, шийдчихмээр байна.

-Олон нийтийн сэтгэл санаа баярын уур амьсгалтай нийгмийн асуудлыг анзаа­рахгүй байх үед чухал хуу­лиудыг баталдаг гэж ярьдаг. Гэхдээ энэ үзэгдэл өмнөх парламент болон Засгийн газрын үед ч байсан. Өмнө нь дуугарч болоогүй юм уу?

-Бидний хувьд хэлэлцэн шийдвэрлэх байх гэж бодож байсан. Гэвч хэлэлцэхгүйгээр хүчээр шийдэх нь тодорхой болчихлоо. Тиймээс л бид дуугарч байна.
Урьд нь 2006 онд Ашигт малтмалын тухай хуулийг мөн л наадмын өмнө оруулж байсан. Гэтэл дараа нь наадмын өмнө хэлэлцэж ярьж байс­наасаа өөр болчихож, засч, өөрчилсөн байна гэх зэрэг яриа гарч л байсан шүү дээ.

-УИХ-ын хаврын чуулган завсарлалаа. Таны хувьд хэр үр дүнтэй байсан гэж дүгнэх бол?

-Үр дүн маш муу. Уг нь маргааш /өнөөдөр/ завсарлах бус наадам хүртэл хуралдах хэрэгтэй байна. Чухал, шаард­лагатай хуулиудаа шийд­вэр­лэчихээд наадмын өмнө амрахад юу нь болохгүй гэж.
 
Өглөөний сонин
Ж.Нарангэрэл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Тариа 2014-07-01 08:24:47
    Тариагаа тариад, гурилынхаа үйлдвэрт тээрэмдээд л гурил хийгээд Дорноддоо зараад л морио уралдуулаад л явж байх хүн ш тээ.
    202.131.233.187
    Мэдэгдсэн Хариулах
  • TSOGT 2014-07-01 07:34:59
    Ажлын хэсэгт байна гээд хийх ажлаа мэдэхгүй, хуулийнхаа утга агуулгыг ойлгохгүй,их мэдэгчийн дүрд тоглох гэж аядаад хов жив шиг юм яриад байх этгээдээр юу ч хийлгэх билээ дээ.
    202.179.20.224
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-07-01 07:21:00
    Уг нь зөв юм яриад байх боловч, юм л бол хуралдаандаа суухгүй, санал зөрөхөөрөө суудаггүй, гэдэг чинь юу гэж байгаа юм бол. Яах гэж тэгвэл ИХ гишүүн болсон юм? Харин ч сууж байж саналаа оруулах, батлдуулах ёстой бм иш үү. Хуралдаа суухгүй, хуулиа хэлэлцэх
    202.179.2.125
    Мэдэгдсэн Хариулах
  • ddddd 2014-07-01 02:31:40
    Энэ муу яасан мундаг Эх Оронч вээ ;)
    202.21.106.107
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-07-01 01:10:10
    Ингээд байвал 7 сарын 1 шиг эсэргүүцэж бослого гаргасан дээр юм байна даа
    202.131.228.126
    Мэдэгдсэн Хариулах
  • lol 2014-07-01 00:46:08
    lol gj. buun huivaldaan. gadnii gar hulsnii booluud shuurhailj ehelleedee. ard tumen mine sn saihan amidraliinhaa tuluu hamtdaa temtsen bosoh heregtei bna. uhaaraach ta nar mine.
    112.72.13.187
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-07-01 00:43:17
    60-хан жил амьдраад буцах гэж байж эх орон ард түмнийхээ эсрэг гадны гар хөл болоод яана даа. Ирсэн газар луугаа буцаад очиход төрийн ажилд зүтгэж байхдаа эх орныхоо төлөө юу юу хийснийг чинь хөх мөнх тэнгэрийн эзэд асуух л байх даа. Мөн таны энд юу хийж
    202.72.243.66
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2014-07-01 00:47:47
      Эх орныхоо эсрэг ажиллаж байгаа цөөхөн хэдэн улс төрчид сануулж сэтгэгдлээ бичсэн юм шүү
      202.72.243.66
      Мэдэгдсэн Хариулах