Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүллээ

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, тэтгэврийн хэмжээг 2016 оны оны зургадугаар сарын 1-ний өдрөөс нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.

Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийг 21 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо. Мөн нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийн доод хэмжээг 251 мянга, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 216 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоов.

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлж, 2016 онд дундаж тэтгэврийг 300 мянган төгрөгт хүргэхээр тусгасан. Тэтгэврийг ийн нэмэгдүүлснээр дундаж тэтгэвэр 306,2 мянган төгрөгт хүрч, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт биелэх боломжтой болж байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг Засгийн газрын 2014 оны 15, 2015 оны 52 дугаар тогтоолоор 20-22 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлж байсан юм.


Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоолоо

Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 2016 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сард 140 мянга, асаргааны тэтгэврийн хэмжээг сард 64 мянган төгрөг байхаар тогтоолоо. Өөрөөр хэлбэл, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 10 орчим хувиар нэмэгдүүллээ.
Нийгмийн халамжийн тэтгэврийг нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэжээгч нь нас барсан хагас болон бүтэн өнчин хүүхдүүд зэрэг төрөөс анхаарал халамж шаардлагатай 60 орчим мянган иргэн авч байгаа юм. Түүнчлэн байнгын асаргаатай иргэнийг асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 45 мянга гаруй иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр авдаг байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-06-02 03:08:31
    эмч нар эрүүл төрсөн хүүхдийг унагаж өвчтэй болгочод яаж биеэ өмгөөлж чадж бнаа хүн мөнүү ийм л хүмүүс эмч нэр зүүчээд маанагтаж явна да бүх насаар нь хорь
  • анхааруулга 2016-06-02 01:53:30
    АН-хан дандаа бусдыг өөрсдшгээ муухайгаар ойлгох юм тэднээс донор болгоод бусдын төлөө зориулах юмч байхгүй болхоор зүгээрл устга эсвэл эмч нарыг нь устга
  • зочин  2016-06-01 11:03:17
    тэтгэвэр 21000 төгрөгөөр нэмэгдсэн гэж олйгож болох уу
  • зочид 2016-06-01 09:09:27
    Эмч бүр унагаж алдаад байдаггүй л бх даа.Харин төрөлхийн гажигтай хүмүүстэй зууралдаж байснаас донор болгоод бусдын төлөө зориулахад болох бишүү.
  • гаслан 2016-06-01 03:59:52
    улаан нялзрай хүүхдийг эмч нь шалан дээр унагаад том болоод тэнэг болж бна,тэгвэл үүнийг яах вэ төрийн буруу тэр эмчдээ арга хэмжээ ав ядахдаа халамжа нэм
  • иргэн 2016-06-01 03:49:04
    энэ бие муутай хүмүүсийн халамжийг ядахдаа 300000 болгож болдгүй юму эм тарианыхаа хаана ньч хүрэхгүйшдээ хамт амьдардаг хүмүүс нь хүртэл их стресстэй бдаг шүү
  • иргэн 2016-06-01 03:24:26
    халамжийн групптэй хүн хэдэн жил нийгмийн даатгал төлөөд нийгмийн даатгалаас халамж авах ёстой юм бэ